Маргааш HOPE AND POSSIBILITY 2018 бүх нийтийн марафон болно


О.Дорж | YOLO.MN
2018-09-14

2015 оноос хойш “Итгэл найдвар, Боломж –Улаанбаатар” марафонд давхардсан тоогоор нийт 8000 гаруй хүн оролцож, 1000 сайн дурын ажилтан зохион байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулжээ. Уг томоохон хэмжээний марафон гүйлтийг “Achilles international Mongolia” байгууллагаас дөрөв дэх удаагаа  энэ есдүгээр сарын 15-нд  өглөө 09:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулна.

Уг гүйлтийн зорилго:

1.       Бүх нийтэд эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах, дадал хэвшил болгох

2.       Хөгжлийн бэрхшээлтэй өсвөр үеийнхэнд гүйлтийн спортоор дамжуулан өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

“ACHILLES INTERNATIONAL MONGOLIA”-ГИЙН ТУХАЙ

     “Ахиллис Интернэшнл” олон улсын байгууллага нь дэлхийн 40 гаруй оронд 80 гаруй салбараараа дамжуулан бүх нийтийг спортод хамруулах замаар хөгжлийн бэрхшээлтэй хүн бүрийг хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг  нь нэмэгдүүлж, амьдралын чанарыг нь  дээшлүүлэх зорилготой ажилладаг хүмүүнлэгийн байгууллага юм. Тус байгууллага 2015 оны нэгдүгээр сараас Монгол дахь албан ёсны эрхтэй “Ахиллис Монгол” байгууллагаараа дамжуулан олон нийтэд чиглэсэн спортын нөлөөллийн үйл ажиллагаа хэрэгжүүлж, үүндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй татан оролцуулж байна.

ЭНЭ УДААГИЙН АРГА ХЭМЖЭЭ ДАРААХ ҮЙЛ АЖИЛЛАГААНААС БҮРДЭНЭ

Үүнд:

1.          Бүх нийтийн гүйлт ба хагас, бүтэн марафон /3, 5, 10, 21, 42 км зайд зохион байгуулагдах/

2.          “Итгэл найдвар, боломж-УБ 2018” спортлог үзэсгэлэн яармаг (эрүүл мэндийн урьдчилан үзлэг зөвлөгөөнүүд олон нийтэд хүргэх, спорт сурталчлах аян), усны өртөө ажиллах юм.

 Гүйлтэд хэрхэн бүртгүүлэн оролцох вэ?

1.            Энэхүү онлайн бүртгэлийг бөглөх:  ХОЛБООС

2.            Мөн өглөө гүйлт эхлэхээс өмнө 8:30 хүртэл бүртгэл явагдана.

Yolo-чид та бүхэн маань гүйлтэндээ идэвхтэй оролцож, эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийгээрэй wink

#HopeAndPossibility