Цагт хөрөнгө оруулалт хий


Сондор | YOLO.MN
2017-09-25

Цаг хугацааны дүрэм:

1. Завгүй, цаг алга гэж бүү ярь. Та нарт Микеланджело, Леонардо да Винчи, Томас Джефферсон, Пастер, Хелен Келлер, Альберт Эйнштейн гэх мэт бусад хүмүүстэй л адил    хэмжээний ногдсон цаг бий.
2. Цаг хугацаа нисэн өнгөрч байна даа гэсэн мэдээлэл сайхан мэдээ биш. Та цаг хугацааныхаа удирдагч байж чадвал энэ сайн мэдээ.
3. Амжилт, бүтэлгүйтэл хоёрын хооронд “надад цаг алга” гэдэг том ангал байдаг.
4. Хуанлид бүү хуурт. Жил хэдэн хоногтой вэ гэвэл тухайн хүний жилд ашиглаж чадах өдрөөр тоологдоно. Нэг хүний хувьд жилд 365 хоног байдаг бол нөгөө хүний хувьд жилд долоо хоног байж магадгүй.
5. Цагийг дэмий бүү үр. Цагт хөрөнгө оруулалт хий.
6. Энгийн хүн цагаа яаж өнгөрөөх вэ гэж толгойгоо гашилгаж байхад ухаантай хүн цагийг яаж үр дүнтэй ашиглах вэ гэж боддог.
7. Өчигдрийн тухай бүү харамс. Өнөөдөр яахаа төлөвлө.
8. Дахин боловсруулах боломжгүй хаягдлын нэг бол яах аргагүй дэмий өнгөрөөсөн цаг.
9. Ямар ч хохиролгүйгээр цаг нөгцөөх гэсэн ойлголт байхгүй.
10. Шаардлага гарахад завтай, цагтай болохоороо гэж бүү хойшлуул. Цаг хугацааг хайх бус шууд бариад аваарай.

​Эх сурвалж: www.golbis.com
Орчуулсан: Б.Байгалмаа

#Time #Investment #Teenegars