Элсэлтийн ерөнхий шалгалтын онлайн бүртгэл дөрөвдүгээр сарын 15-нд буюу маргааш 18:00 цагт дуусна. Бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй гэдгийг Боловсролын Үнэлгээний төвөөс мэдэгдсэн.
Энэ жил 28 мянган сурагч төгсөж байгаа ч өнгөрсөн жилийн хүүхдүүд нэмэгдээд нийт 32 мянган шалгуулагч ЭЕШ өгнө гэсэн тооцоолол байгаа аж.
Бүртгүүлэхдээ дараах бичиг баримтыг бүрдүүлнэ.
Үүнд:
1. Цахим үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /ТҮЦ машинаас авсан лавлагаа, төрсний гэрчилгээ, гадаад паспорт, цагдаагийн үнэмлэх мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх/;
2. Өнгөт цээж зураг файлаар /цээж зураг 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагшаа цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байх/;
3. Онлайнаар бүртгүүлж буй шалгуулагч шалгалтын хураамжийг аль ч арилжааны банкны интернет гүйлгээний эрхтэй төлбөрийн карт ашиглан шилжүүлнэ. Монгол банкны “Төлбөрийн картын хураамж”-ын 9.2.5-д шимтгэл хураамж 300 төгрөгөөс дээшгүй байх ба шимтгэлийг карт эзэмшигч төлнө;
4. И-мэйл хаяг /шалгуулагч бүр зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ/
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх