Өнгөрсөн оны зургаадугаар сарын 13-ны өдөр Jin цэргийн албанаас халагдсаны маргааш нь 1000 фенээ тэврэх “hug event”-ийг зохион байгуулсан. Энэ үеэр хоёр эмэгтэй фен зүй бус үйлдэл гаргаж, зөвшөөрөлгүйгээр хүзүүн дээр нь үнссэнд шүтэн бишрэгчид нь ихээхэн бухимдаад байсан билээ.
Энэ нь хуулийн хүрээнд гэмт хэргийн шинжтэй үйлдэл /бэлгийн дарамт/ болох ба Jin-ийг үнссэн 50 настай Япон иргэний хэргийг прокурор руу шилжүүлсэн болохыг Сөүл хотын Сонпа цагдаагийн хэлтсээс мэдэгдлээ. Тухайн иргэн сайн дураараа Японоос ирж, мэдэгдэл өгсөн бөгөөд одоогоор прокурорын байгууллагаар дамжин мөрдөн шалгах, ял шийтгэх шатандаа явж байгаа юм. Харин ижил үйлдэл гаргасан нөгөө эмэгтэйн байршил одоохондоо тодорхойгүй байгаа бөгөөд яаралтай олж, хуулийн дагуу шийтгэнэ гэдгээ ч дурдсан байна.
Алдартнууд олон нийтийг хамарсан арга хэмжээнд оролцох үеэр ийм төрлийн бэлгийн шинжтэй дарамт маш их болдог. Гэтэл төдийлөн ач холбогдол өгч, шийтгэл оногдуулаагүйгээс үүдэн цаашлаад илүү ноцтой, аймшигтай зүйлс болох өндөр эрсдэлтэй тулгардаг байна. Тиймээс сүүлийн жилүүдэд алдартнууд болон тэдний агентлагууд ийм үйлдэлтэй хатуу тэмцэж, хууль зүйн хариуцлага хүлээлгэж байгаа аж.
Эх сурвалж: Allkpop
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!