Монгол улсын ууган их сургууль (МУИС) нь 1942 онд байгуулагдсан байгаль, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, инженерчлэл, хууль, эрх зүй, бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын хөтөлбөрүүд бүхий бүрэлдэхүүн 5 сургууль, орон нутаг дахь харьяаллын 2 сургууль, үндэсний статустай 3 хүрээлэн, судалгааны нэгжүүдтэй, бакалавр, магистр, докторын сургалттай, либерал боловсрол (liberal art education) олгодог цогцолбор (comprehensive) судалгааны их сургууль юм.
-Бакалаврын өдрийн хөтөлбөрийн элсэлт-
Бүртгүүлэгчдэд тавигдах шаардлага:
• МУИС-д элсэхийг хүссэн иргэд элсэлтийн журамтай танилцаж элсэлтийн цахим бүртгэлийн системд бүртгүүлнэ.
• Бүртгүүлэгч нь БСШУСЯ-ны Боловсролын үнэлгээний төв (БҮТ)-өөс зохион байгуулдаг ЭЕШ өгсөн хот, орон нутагтаа өрсөлдөнө.
• Бүртгүүлэгч нь МУИС-ийн Шинжлэх ухааны сургууль, Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургууль, Бизнесийн сургууль, Хууль зүйн сургууль, Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургууль, Эрдэнэт сургууль, Завхан сургуулиас сонгож бүртгүүлнэ. Шинжлэх ухааны сургуулийн хувьд Байгалийн ухаан, Нийгмийн ухаан, Хүмүүнлэгийн ухааны салбараас сонгож бүртгүүлнэ.
• Бүртгүүлэгч нь өөрийн хүсэлтээр хэд хэдэн сургуульд зэрэг бүртгүүлж болно.
Элсэх хүсэлт гаргах:
• МУИС-д элсэхийг хүссэн иргэд орон даяар, цахим хэлбэрээр http://burtgel.num.edu.mn хаягаар бүртгүүлнэ.
• Бүртгэлийг 2018 оны 06-р сарын 22-ны өдрийн 09:00 цагт нээж 07-р сарын 02-ны өдрийн 12:00 цагт хаана.
• Шинээр бүртгүүлэгч нь элсэлтийн системд нэвтрэх мэдээлэл болон шаардлагатай бусад мэдээллээ оруулан баталгаажуулж системд нэвтрэх эрх авна. Нэвтрэх мэдээлэл нь БҮТ-ийн системд бүртгүүлсэн бүртгэлийн дугаар, нууц үгээс бүрдсэн байна.
• Элсэлтийн системд нэвтрэх эрхтэй болсны дараа нэвтрэх мэдээллээ ашиглан системд нэвтэрч элсэх хүсэлт гаргах бүрэлдэхүүн/салбар сургуулиа сонгон элсэлтийн бүртгэлийн хураамжийг цахим хэлбэрээр төлж баталгаажуулна (цахим картаар төлбөр хийх тухай дэлгэрэнгүй зөвлөмжийг элсэлтийн бүртгэлийн системээс үзэх боломжтой).
Элсэгчийг шалгаруулах:
• Элсэлтийн бүртгэл хааснаас 1 өдрийн дараа элсэлтийн систем бүртгүүлэгчийн ЭЕШ-ын дүн, шалгалт өгсөн газрыг БҮТ-өөс татан авч, холбогдох тооцооллыг хийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана.
• Бүртгүүлэгчийн оноог дараах байдлаар тооцно. “Суурь” шалгалтанд тооцохоор заасан хичээлээс хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.7, “Дагалдах” шалгалтад тооцохоор заасан хичээлээс мөн хамгийн өндөр оноо авсан шалгалтын оноог 0.3-аар үржүүлж нэмээд нийлбэр оноо гарна. Ийнхүү тооцох “Суурь” болон “Дагалдах” шалгалтад оноо нь тус бүр БСШУСЯ-наас баталсан их, дээд сургуульд элсэгчдийн хангасан байх босго онооноос багагүй байна. Суурь шалгалтад тооцуулсан хичээлийн оноог дагалдах шалгалтад тооцуулахгүй.
Бүрэлдэхүүн/салбар сургуулийн оноогоор жагсаах жагсаалт, онооны харьцаа:
БҮРЭЛДЭХҮҮН/САЛБАР СУРГУУЛЬ (70%, 30%-р тооцон жагсаах) |
ЭЛСЭЛТИЙН ЕРӨНХИЙ ШАЛГАЛТ |
СОНГОХ БОЛОМЖТОЙ БАКАЛАВРЫН ҮНДСЭН МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨР |
|
“Суурь” шалгалт (70%) |
“Дагалдах” шалгалт (30%) |
||
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН БАЙГАЛИЙН УХААНЫ САЛБАР |
|
|
|
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН НИЙГМИЙН УХААНЫ САЛБАР |
|
|
|
ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ХҮМҮҮНЛЭГИЙН УХААНЫ САЛБАР |
|
|
|
ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААН, ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН СУРГУУЛЬ |
|
|
|
ХУУЛЬ ЗҮЙН СУРГУУЛЬ |
|
|
|
ОЛОН УЛСЫН ХАРИЛЦАА, НИЙТИЙН УДИРДЛАГЫН СУРГУУЛЬ |
|
|
|
БИЗНЕСИЙН СУРГУУЛЬ
|
|
|
|
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж аваарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх