Дэвид, Виктория Бэкхэм нар 25 жилийн ойгоо тэмдэглэжээ


Сондор | YOLO.MN
2024-07-05

Хосууд 1999 онд хуримын ёслол дээрээ өмссөнтэй яг адилхан нил ягаан өнгийн хувцсаа өмсөж, 25 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлжээ.

25 жилийн турш загвар зохион бүтээгч 50 настай Виктория, хөл бөмбөгийн од асан 49 настай Дэвид нар өөрсдийн салбартаа тэргүүлсэн хүчирхэг хосууд байсан.

Охидын Spice Girls хамтлагийн гишүүн асан Виктория 2011 оны Британийн загварын шагнал гардуулах ёслолын үеэр оны шилдэг загвар зохион бүтээгч брэндээр нэрлэгдэж загварын ертөнцийн карьераа амжилттай эхлүүлсэн. Энэ хооронд Дэвид талбай дээр 20 жил тоглохдоо хэд хэдэн томоохон цом, тэр дундаа Премьер лигт 6 удаа түрүүлж, Аваргуудын лигийн цомыг хүртсэн. Тэдний өөр өөрсдийнхөө салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн хатан хаан II Элизабет хоёуланг нь Британийн эзэнт гүрний одонгоор шагнажээ.

Хосууд 25 настай Бруклин, 21 настай Ромео, 19 настай Круз, 12 настай охин Харпер нар гэсэн дөрвөн хүүхэдтэй. 2015 онд TIME сэтгүүлд Виктория ээж болохыг амьдралынхаа хамгийн том амжилт гэж нэрлэжээ.

Дэвид өнгөрсөн аавуудын өдрөөр Инстаграм хуудсандаа:

"Миний амьдрал дахь хамгийн том амжилт бол хүүхдүүд минь. Надад гайхалтай хүүхдүүдийг хайрласанд эхнэртээ баярлалаа. Аав нь та нарт ямар их хайртайг үргэлж санаж яваарай" гэж бичжээ.

Эх сурвалж: International news

#Дэвид Бэкхэм #Виктория Бэкхэм #оддын тухай