ФОТО: Хөл хорионд байгаа залуу нохойгоо дэлгүүр явуулжээ


О.Хандмаа | YOLO.MN
2020-03-25

Коронавируст цар тахлыг нэмэгдүүлэхгүй байх үүднээс улс орон бүр арга хэмжээ авч, эрүүл мэндийн салбарынхан эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна.

Ард иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, өөрийгөө болон гэр бүлийнхнийгээ эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг уриалсаар л. Зарим хүмүүс хоорондоо ойрын зайнаас огт уулзахгүйгээр цонхны цаанаас биесээ харж, утсаар ярилцаж буй талаарх мэдээллийг бид өмнө нь хүргэсэн.

Хөл хорионы үеэр хүнсний зах, эмийн сан зэрэг шаардлагатай газраас өөр тийшээ явахаар гэрээс гарахыг хориглосон. Энэ цаг үед Мексик гаралтай Антонио Муноз гэх залуу нохойгоо дэлгүүр рүү чипс авч ирэх даалгавар өгөн явуулжээ.

Тэрээр энэ тухайгаа хөл хорионы 3 дахь өдөр би дуртай чипсээ идэхийг маш их хүссэн. Тэгээд сайхан санаа сэдсэн нь нохойгоо дэлгүүр явуулах байлаа хэмээсэн байна.

Ингээд “Сайн байна уу худалдагч аа. Манай нохойд улбар шар өнгийн Читос чипснээс өгч явуулаарай. Улаан нь хэрэггүй шүү. Хэтэрхий халуун ногоотой байдаг юм. Нохойн хүзүүвчинд 20 доллар бий” хэмээн бичээд нохойгоо гудамжны нөгөө талд байрлах дэлгүүр рүү явуулсан байна.

Ингээд даалгавар авсан сургуультай чихуахуа нохой эзнийхээ захисан чипсийг тун амжилттай авчирч өгчээ.

Эх сурвалж: Modern Net

#Коронавирус #Амьтад