ӨЛСГӨЛӨН ГАРАГ буюу дэлхийн хүмүүс ЮУ ИДДЭГ вэ?


Цэцээ | YOLO.MN
2020-02-21

АНУ-ын гэрэл зурагчин Петер Мэнзэл, зохиолч Файт Дэ Алуйсио нар дэлхийн хүмүүс юу идэж байгааг баримтжуулахаар дэлхийгээр аялжээ. Тэд энэхүү төслөө “ӨЛСГӨЛӨН ГАРАГ” буюу “Hungry Planet” хэмээн нэрлэж дундаж гэр бүлийн долоо хоногт зарцуулж буй хүнсний хэрэглээ, үнийг хамтад нь харуулсан байна. Тэд 2005 онд "Өлсгөлөн гараг: Дэлхий ертөнц юу иддэг вэ?" (Hungry Planet: What the World Eats) хэмээх номондоо 24 улсын дундаж гэр бүлийн хүнсний хэрэглээг багтаажээ.

2013, 2014 онуудад Кувейт, Норвеги, Хятад, Мексик улсуудын гал тогоонд орж хүрээлэн буй орчин, соёл нь тэдний оройн хоолны илчлэг, өртөгт хэрхэн нөлөөлдгийг харуулж, олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхээр “Өлсгөлөн гараг” үзэсгэлэнг Нобелийн Энхтайвны төвд гаргаж байжээ.

Герман: Хамбург хотын Стурмийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 253.29 евро ($ 325.81 ам.доллар)
Дуртай хоол: Салад, сам хорхой, цөцгийтэй хүнсний ногоо, амтат будаа, паста


Норвеги: Гжеттум хотын Оттерсланд Дахлын гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 2211.97 норвеги кроне, ($379.41 ам.доллар)
Дуртай хоол: Маасло, сахартай, шинэхэн талх, шарвин, гоймонгийн улаан лоольтой шөл, тараг


Япон: Кодайра хотын Укитагийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 37,699 иен, ($317.25 ам.доллар)
Дуртай хоол: Сашими, жимс, бялуу, шарсан төмс


Итали: Сицилийн Манзогийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 214.36 евро ($260.11 ам.доллар)
Дуртай хоол: Загас, паста, хот дог, хөлдүү загас


Чад: Брейджинг хуарангийн Абоубакарын гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 685 CFA франк ($1.23 ам.доллар)
Дуртай хоол: Хонины махтай шөл


Кувейт: Кувейт хотын Ал Хагганы гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 63.63 динар ($221.45 ам.доллар)
Гэр бүлийн жор: Басасмати будаатай тахиа


АНУ: Хойд Каролина мужийн Ревисийн гэр бүл.
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: $341.98 ам.доллар
Дуртай хоол: Шпагетти, төмс, тахиа


Мексик: Куернавакагийн Касалесийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 1,862.78 мексик песо ($189.09 ам.доллар)
Дуртай хоол: Пицца, хавч, паста, тахиа


Хятад: Бээжин хотын Доны гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 1,233.76 юань ($155.06 ам.доллар)
Дуртай хоол: Чихэрлэг саустай шарсан гахайн мах


Польш: Констанцина-Езёрно хотын Собкзыскийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 582.48 злот ($151.27 ам.доллар)
Гэр бүлийн жор: Гахайн шийр луувантай, цоохор майлз


Египет: Кайрын Ахмедийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарцуулалт: 387.85 египет фунт ($68.53 ам.доллар)
Гэр бүлийн жор: Хонины мах


Эквадор: Тоногийн Ayme-ийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: $ 31.55 ам.доллар
Гэр бүлийн жор: Байцаа, төмсний шөл


АНУ: Калифорниа мужийн Кавены гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: $159.18 ам.доллар
Дуртай хоол: Жигнэсэн үхрийн мах, жимсгэнэтэй тараг, хясааны зутан шөл, мөхөөлдөс


Монгол: Улаанбаатар хотын иргэн Батсуурийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 41,985.85 төгрөг ($40.02 ам.доллар)
Дуртай хоол: Хонины махтай банш


Их Британи: Клинслер Дучисын Бейнтонын гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 155.54 фунт ($253.15 ам.доллар)
Дуртай хоол: Авакода, майонезтой хавчуурган талх, хулсны коктейль, шоколадтай бялуу


Бутан: Шингхей тосгоны Намгайн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 224.93 нгултрум ($5.03 ам.доллар)
Гэр бүлийн жор: Мөөг, бяслаг, гахайн мах


Австрали: Ривер виевийн Бровнийхон
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 481.14 австрали доллар ($376.45 ам.доллар)
Гэр бүлийн жор: Австрали тоорын бяруу, тараг


Норвеги: Gjerdrum дахь Глад Остенсийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 4265.89 норвеги корнер ($731.71 ам.доллар)
Дуртай хоол: Байцааны ороомог, лазанья, шоколад


Гватемал: Тодос Сантосын Мендозасын гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 573 quetzales ($75.70 ам.доллар)
Гэр бүлийн жор: Жигнэсэн цацагт хяруул, Peres Matias-ийн хонины шөл


Люксембург: Erpeldange-ийн Куттан-Кассесийнхэн
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 347.64 евро ($465 ам.доллар)
Дуртай хоол: Сам хорхойтой пицца, дарсаар амталсан тахиа, турк кебаб


Энэтхэг: Ужжайны Паткарсийнхан
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 1,636.25 руфи ($39.27 ам.доллар)
Гэр бүлийн жор: Нэвс


АНУ: Техасын Фернандесийнхан
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: $242.48 ам.доллар
Дуртай хоол: Альфредо саустай сам хорхой, тахиа, шорлог, пицца


Мали: Kouakourou-ын Натомогийнхон
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 670 франк ($26.39 ам.доллар)
Гэр бүлийн жор: Натомогийнхны шарсан хоол


Канада: Нунавут нутгийн Iqaluit-ийн Мелансонсынхон
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: $345 ам.доллар
Дуртай хоол: Цагаан баавгай, шүдэт халим, бяслагаар бялхсан пицца, тарвас


Франц: Монтреулын Ле Мойнесын гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 315.17 евро ($419.95 ам.доллар)
Дуртай хоол: Чангаазтай амтат боов, паста, тайланд хоол


Гренланд: Кап Хопийн Мадсенсийнхэн
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 1,928.80 дани крон ($277.12 ам.доллар)
Дуртай хоол: Цагаан баавгай, шүдэт халимын арьс, битүү жигнэсэн мах


Турк: Истанбул хотын Селиксийн гэр бүл
Нэг долоо хоногийн хүнсний зарлага: 198.48 турк лирь ($145.88 ам.доллар)
Дуртай хоол: Хөөмөл жигнэмэг

Эх сурвалж: Time

#World #People #Eat