Япон хэлний мэдлэгийн төвшин тогтоох шалгалтын бүртгэл 2017 оны 9-р сарын 4-ний Даваа гаригаас 9-р сарын 9-ний Бямба гараг дуустал ажлын өдрийн 11.00-17.00 цагийн хооронд болно.
Энэхүү шалгалтын гол зорилго нь япон хэлний мэдлэгийн түвшинг тогтоож, баталгаажуулахад оршиж байгаа бөгөөд зохион байгуулагчаар JAPAN FOUNDATION Япон сан бол хэрэгжүүлэгч байгууллага Монголын Япон Хэлний Багш нарын Холбоо юм.
Шалгалт авах өдөр 2017 оны 12-р сарын 03-ны Ням гарагт бөгөөд шалгалтын байрыг 11-р сарын 28-нд "Өдрийн мэдээ" сонинд, 11 сарын 30-нд TV25-аар жич зарлах юм байна.
Шалгалтын агуулга мэдээж Япон хэлний үсэг, үгийн сан, хэлзүйн мэдлэг, сонсох, унших чадвар байх бөгөөд үүнд;
а. хэлний мэдлэг (үсэг, үгийн сан, хэлзүй)
б. уншиж ойлгох, сонсож ойлгох чадвар гэсэн тус тус үндсэн хэсгээс бүтнэ.
Шалгалт 5 түвшинтэй. Иймд шалгуулагч өөртөө тохирох түвшингийн шалгалтыг өгөх боломжтой юм. Түвшин тус бүрийн бүтэц болон түвшин тодорхойлох аргыг дор үзүүлэв.
Түвшин |
Агуулга |
N1 |
Нийгмийн өргөн хүрээнд хэрэглэдэг япон хэлийг бүрэн ойлгох чадвартай байх. Унших: Аливаа сэдвээр бичсэн сонины өгүүлэл, санал шүүмжийг уншин, өгүүлбэрийн бүтэц, агуулгын дотоод логикийг бүрэн ойлгодог байх. Тухайн сэдвийн далд утга санаа, үг хэллэг, илэрхийлэл, тайлбар, график зэргийг бүрэн ойлгох чадвартай байх. Сонсох: Тодорхой сэдвээр ярилцсан яриа, мэдээ, лекцийг сонсоод, агуулга, хоорондын уялдаа холбоо, онцлог зэргийг ойлгон, гол санааг нэгтгэн дүгнэх чадвартай байх. |
N2 |
Нийгмийн өргөн хүрээнд хэрэглэдэг япон хэлийг тодорхой хэмжээгээр ойлгодог байх. Унших: Аливаа сэдвээр бичсэн сонин, сэтгүүлийн нийтлэл, мэдээ, энгийн санал шүүмжийг уншаад агуулга, утга санаа, үг хэллэг, илэрхийлэл, тайлбар, график зэргийг ойлгодог байх. Сонсох: Өдөр тутмын энгийн сэдвээр ярилцсан яриа, мэдээг сонсоод түүний агуулга, утга санаа, хоорондын уялдаа холбоо зэргийг ойлгон, гол санааг нэгтгэн дүгнэх чадвартай байх. |
N3 |
Өдөр тутмын хэрэглээний япон хэлийг тодорхой түвшинд ойлгох чадвартай байх. Унших: Энгийн сэдэв бүхий бичвэр зэргийг уншин, ойлгодог байх, сонины мэдээний гарчигаас агуулгыг нь ойлгож чадах, улмаар тухайн өгүүлбэрийг өөр үг хэллэгээр илэрхийлэхэд гол утга санааг нь зөв ойлгох чадвартай байх. Сонсох: Өдөр тутмын сэдвээр ярилцаж буй яриаг сонсоод агуулга, утга санаа, хоорондын уялдаа холбоо зэргийг ерөнхийд иь ойлгодог байх. |
N4 |
Анхан шатны япон хэлийг ойлгох чадвартай байх. Унших: Өдөр дутмын энгийн сэдэвтэй бичвэрийг уншиж ойлгох, үндсэн үгийн сан, канжи үсгийн мэдлэгтэй байх. Сонсох: Өдөр тутмын сэдвээр удаавтар ярилцаж буй яриаг сонсоод агуулгыг ерөнхийд нь ойлгодог байх. |
N5 |
Анхан шатны япон хэлийг тодорхой хэмжээнд ойлгодог байх. Унших: Хирагана, катакана үсэг, өдөр тутам хэрэглэдэг үг хэллэг, канжи үсгээр бичсэн хялбар, богино хэмжээтэй, өдөр тутмын энгийн сэдэвтэй бичвэрийг уншиж ойлгодог байх. Сонсох: Анги танхим болон өдөр тутмын ойр зуурын яриаг сонсоод өөрт хэрэгтэй мэдээллийг авч чаддаг байх. |
Илүү дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх