ФОТО: Японд дэлгүүрийн худалдагчид “инээмсэглэлтэй" маск зүүж эхэллээ


Үжин | YOLO.MN
2020-08-27

Коронавирусаас сэргийлэхийн тулд бид өдөр тутамдаа маск буюу амны хаалт тогтмол зүүж байгаа билээ. Ингэснээр аюулт вирусаас хамгаалаад зогсохгүй ихэнх бүсгүйчүүд уруулаа будах шаардлагагүй болсон гээд олон давуу талтай. Нөгөөтэйгүүр тухайн хүн эелдгээр инээмсэглэсэн ч амны хаалтны цаанаас харагдахгүй байх сул тал бий.

Японд үйлчилгээний байгууллагын ажилтнууд үйлчлүүлэгчдээ хүндэтгэн үргэлж инээмсэглэдэг  билээ. Харин үргэлж шинийг сэдэн хийж байдаг ард түмэн дээрх нөхцөл байдлыг харгалзан нэгэн сонирхолтой амны хаалтыг хэрэглээнд нэвтрүүлжээ.

Такэяа хэмээх хямдралын дэлгүүрийн худалдагчид инээмсэглэсэн амны зурагтай маскыг ажлын цагаараа зүүх болжээ. Дэлгүүрийн захиргаанаас “Цар тахал гарснаас хойш олон нийт амны хаалт зүүх нь хэвийн үзэгдэл болсон. Бид та бүхэнд масктай ч хэрхэн инээмсэглэж болох аргыг таниулахын тулд “Инээмсэглэлийн аян”-г эхлүүлж байна” гэжээ.

Эх сурвалж: Takeya

#Маск #Япон