ЖИНХЭНЭ ХАЙР БАЙДАГ гэдгийг харуулсан анимейшнүүд


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-02-18

Та жинхэнэ хайр байдаг гэдэгт итгэдэг үү? Бүх хайр жинхэнэ үү? Та ер нь хайрыг юу гэж боддог вэ? Энэхүү нийтлэлийг уншсаныхаа дараа дээрх асуултуудыг дахин нэг удаа өөрөөсөө асуугаад үзээрэй. Магадгүй хайр гэж байдаггүй, огт худал зүйл гэж боддог байсан бол энэ нийтлэлийг уншаад тэр бодол тань өөрчлөгдөж болох юм. 

Ингээд бидний хүүхэд насны дурсамжуудтай салшгүй холбогдсон, жинхэнэ хайр байдаг юм шүү гэдгийг харуулсан "Walt Disney" компанийн 10 анимейшнийг та бүхэндээ хүргэж байна. 

THE LION KING /1994/

Энэ бол бидний сайн мэдэх "Араатны хаан арслан". Хорон санаат Соривт Симба болон түүний эцгийн эзэнт гүрнийг эзлэн авахын тулд Симбагийн эцгийг хөнөөдөг. Симба эцгийнхээ өшөөг авч Соривтыг хөнөөх үед өөрийн жинхэнэ хайр Налатай учирсан байдаг. Энэ бол жинхэнэ хайр тань энэ бүх хугацааны туршид хажууд чинь байсаар ирсэн ч байж болох юм гэдгийг харуулсан анимейшн билээ. 

MULAN /1998/

Эцэг нь хөгширч, чадал тэнхээгүй болсон учир айлын ганц охин Мулан эрчүүдтэй хөл зэрэгцэн дайнд мордсон нь түүний зоригтой байдлыг илтгэнэ. Гэвч Мулан эмэгтэй хүн л юм хойно эрчүүдээс ялгарч, "өөр" гэдэг нь мэдэгдэнэ. Гэвч тэр үед Мулан өөрийн жинхэнэ хайр Ли Шантай учирсан байдаг билээ.

THE HUNCHBACK OF NOTRE DAME /1996/

Квасимодог хэн ч тоодоггүй, харсан хүн бүр түүнийг үзэшгүй муухайгаар дуудан зэвүүцдэг учир тэр сүмээсээ ч гардаггүй. Маш их ганцаарддаг түүнд сүмийн баримлуудаас өөр хань үгүй. Гэвч нэгэн өдөр тэрээр Эсмералда гэх бүсгүйн амийг аварч, түүнтэй нөхөрлөн, яваандаа бусад бүх хүмүүст өөрийгөө муу хүн биш гэдгийг харуулдаг. Ингэж л Квасимодо бусдад хайрлагдах хайрыг олж авдаг билээ.

WALL-E /2008/

Ирээдүйг зөгнөсөн энэхүү анимейшнд хүмүүс цаашид дэлхий дээр амьдрах боломжгүй болсон учир задгай сансарт гарцгаадаг. Гэвч хүмүүсийн хийдэг зүйлсийг хиймэл оюун ухаан буюу робот хийдэг болсноор хүн төрөлхтний хөдөлмөрийн чадамж буурч бүх л зүйлсийг роботууд эзэгнэдэг. Энэхүү анимейшн дээр хүн амьтан ч биш, бүр роботын хайрын тухай өгүүлдэг.

TANGLED /2010/

Хааны бяцхан гүнжийг хорон муу санаат шулам хулгайлан, багаас нь өөрийн охин мэт өсгөн бусдаас нуудаг. Гагцхүү охин өөрийн жинхэнэ хайр Флинтэй учирснаар шулмаас ангижирч үлгэр аз жаргалтайгаар төгсдөг.

THE BEAUTY AND THE BEAST /1991/

Аавынхаа өмнөөс шийтгэл хүлээсэн Белла охин болон хараагдан мангасын дүрд хувирсан ханхүү хоёр бие биедээ дурласнаар  ханхүүгийн хараал тайлагдаж хуучин төрхөндөө ордог. Энэхүү анимейшнээс та хайр дурлалд царай зүс огтхон ч хамаагүй байдгийг олж харах болно. 

ALADDIN /1992/

Ядуу хүү бирдтэй учирснаар хааны гүнжтэй уулзах боломж олдон түүнд дурладаг. Жинхэнэ хайраа авч үлдэхийн тулд залуу хүү өөрийн чадах бүхнээ хийнэ. 

FROZEN /2013/ 

Аранделл улсын эгч дүүс эцэг эхээ алдан хаант улсаа захиран үлддэг. Хорон санаатнуудаас хаант улсаа хамгаалахын тулд тэд хоёул хамтдаа хичээснээр хаант улсаа бүрэн авч үлдэж чаддаг. Жинхэнэ хайр нь зөвхөн эрэгтэй эмэгтэй хүний хоорондын хайр байдаггүй гэдгийг энэхүү анимейшнээс үзэх боломжтой. 

UP /2009/

Идэр залуу байхаасаа өвгөн буурал болох хүртлээ хайрлаж явсан эхнэр нь нас барахад амьдрал нь орвонгоороо эргэж, хамтдаа очихыг мөрөөддөг байсан газар руугаа ганцаараа явахад хүрдэг. Та хэн нэгнийг огт хайрлаж байгаагүй байсан ч энэхүү анимейшнийг үзээд удаан хугацааны туршид хайрлаж явсан хүн тань хорвоог орхиж, орчлон ертөнц дээр орь ганцаараа үлдэхийн зовлонг мэдрэх болно гэдэгт итгэлтэй байна. 

#Хайр #Анимейшн