Сүүлийн үед дэлхийн өнцөг булан бүрд суугаа мянга мянган залуус өөрсдийн ASMR бичлэгээ Youtube хуудсанд байршуулж олон сая хандалт авах болжээ. Зөвхөн өсвөр насныхан, залуу үеийнхэн ч гэлтгүй бүх насныхан энэхүү бичлэгийг үзээд ямар нэгэн байдлаар таатай мэдрэмж авдаг нь судалгаагаар тогтоогдсон байна. Тэгвэл яагаад гэдгийг энэхүү нийтлэлээрээ тайлбарлая.
ASMR гэж юу вэ?
Энэ нь “The Autonomous Sensory Meridian Response” гэх үгийн товчлол бөгөөд энгийнээр тайлбарлавал ямар нэг таатай дуу чимээ сонсоход тархинаас гарч буй хариу үйлдэл юм.
YOUTUBE ДЭХ ШИНЭ ҮЗЭГДЭЛ
Та бүхэн ASMR бичлэгийг үзсэнээр ямар нэгэн зүйлийг хазах, зажлах, хагалах, хазах, дуугаргах зэрэг олон төрлийн чимээг сонсох боломжтой. "Mukbang" буюу их хэмжээний хоол идэж буй төрлийн ASMR бичлэгүүд түгээмэл байдаг ч ихэнх хүмүүсийн хувьд ASMR бичлэг дээр тухайн хүн юу хийж, юу идэхээс үл хамааран гаргаж буй дуу чимээ нь илүү чухал байдаг байна.
Мөн ASMR бичлэг хийж буй хүн үг хэлэх, ярихдаа дандаа шивнэж байгааг анзаарсан уу? Тэд үндсэн дуу чимээгээ алдагдуулахгүйн тулд шивнэж ярьдаг байна.
ASMR бичлэг үзээд "хэрэггүй, дэмий зүйл" гэж бодсон хүмүүс бишгүй л байгаа байх. Тэгвэл "Plos One" шинжлэх ухааны сэтгүүлд:
- "ASMR бичлэг үзэхэд төрдөг мэдрэмж нь хүн дуртай хөгжмөө сонсоход авдаг тэр мэдрэмжтэй төстэй байдаг" гэж бичсэн байна.
ASMR БИЧЛЭГ НЬ ТАЙВШРУУЛАХ ЭМЧИЛГЭЭ БОЛДОГ
Хүмүүс "Энэ төрлийн бичлэгийг үздэг болсноос хойш илүү сайн амардаг болсон, тайвширсан, стресс тайлагдсан" гэх сэтгэгдлүүдийг бичсэн харагддаг. Үнэхээр л ASMR бичлэг бидэнд ийм нөлөө үзүүлдэг үү гэвэл ТИЙМ!
Судалгаанаас харахад ASMR бичлэг үзэхэд бидний зүрхний цохилт тогтворжиж тайвшрах хандлагатай болдог байна. Тиймээс л энэ төрлийн бичлэг бидний эрүүл мэндэд сайнаар нөлөөлж байгааг "Plos One" сэтгүүл онцолжээ. Уг судалгааг явуулсан эмч хэлэхдээ:
- “Бидний судалгаагаар ASMR бичлэг нь сонсож байгаа хүндээ тайвшрал, амар амгаланг өгдөг болох нь батлагдсан. Сайхан ая хэмнэл сонсоод тайвширдаг шиг ASMR үзэж буй хүнд ч ийм үр дүн гардаг. Мөн онлайнаар судалгаанд оролцсон 1000 хүнд ASMR бичлэг үзүүлээд үр дүнг нь асуухад ихэнх оролцогчид тухайн бичлэгийг үзээд уурлаж уцаарлах нь багасаж, уйтгарлаж, стресстэхээ больсон хэмээн хариулсан”
ASMR ҮЗЭХ ҮЕД БИДНИЙ СЭТГЭЛ ХӨДЛӨЛД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРДАГ ВЭ?
ASMR бичлэгээр сонсох дуу чимээ нь бидний мэдрэмжүүдийг өдөөж, улмаар бид илүү тайван төлөвт шилждэг байна. Хамгийн хачирхалтай нь энэ нь зөвхөн ASMR бичлэг үзэх үед л тохиолдох боломжтой аж. Мөн энэхүү бичлэг нь хүнийг идэвхтэй төлөвөөс идэвхгүй болгох, эсвэл илүү идэвхтэй төлөв рүү шилжүүлж чаддаг нь тогтоогдсон байна.
Гэвч хүн бүр ASMR бичлэгээс таатай мэдрэмж авдаггүй тул үүнийг үзээд танд таагүй мэдрэмж өгсөн бол энэ нь хэвийн үзэгдэл юм.
Ингээд та бүхэндээ хамгийн алдартай ASMR бичлэгүүдээс хүргэж байна. Чихэвчээ зүүгээрэй!
Хэрэв танд ASMR хоол идэх бичлэг таалагдаагүй бол дараах бичлэгүүдийг туршаад үзээрэй.
Түүдэг галын чимээнд дуртай юу?
Сүүлийн үед нойр тань хүрэхгүй байгаа бол...
Шилдгийн шилдэг бичлэгүүдийг түүвэрлэв
Эх сурвалж: Bright Side, Science Daily
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх