Жил бүрийн эхэнд хөгжмийн урлагт шинэ дэвшил, шинэ өнгө төрхийг авчирж буй гайхалтай уран бүтээлчдийг магтан сайшаахаар зохион байгуулагддаг хөгжмийн ертөнцийн хамгийн том шагнал гардуулах ёслол болох "Grammy" энэ жил 62 дахь удаагаа болж өндөрлөлөө.
Уг ёслол нь нэгдүгээр сарын 26-ны үдэш АНУ-ын Лос Анжелес хотод зохион байгуулагдсан бөгөөд харамсалтай нь яг энэ өдрийн өглөө бид спортын түүхэн дэх хамгийн үнэ цэнэтэй тамирчдынхаа нэг болох Kobe Bryant-ийг алдсан билээ. "Grammy" шагнал гардуулах ёслол нь “Staples Center”-д буюу Kobe Bryant-ийн "Los Angeles Lakers" багт өнгөрүүлсэн карьерынхаа туршид хамгийн их хугацааг өнгөрөөсөн танхимд зохион байгуулагдсан юм.
Дуучин, реппер Lizzo "Grammy" шагнал гардуулах ёслолыг нээн уран бүтээлээ хүргэсэн бөгөөд “Өнөө орой бол Kobe-гийнх” хэмээгээд ёслол эхэлснийг мэдэгджээ. Тэрээр энэ жил найман төрөлд нэр дэвшин 2020 оны хувьд хамгийн олон төрөлд нэр дэвшсэн уран бүтээлч болсон юм. Lizzo энэ удаад “Cuz I love you”, “Truth Hurts” дуунуудаа "Grammy"-гийн тайзан дээр эгшиглүүлжээ.
Дуучин, реппэр Lizzo 1988 онд мэндэлсэн бөгөөд 2010 онд өөрийн урлагийн гараагаа эхлүүлсэн. "Truth Hurts" дуу нь анх 2017 онд олны хүртээл болсон ч тухайн үедээ хит болж чадаагүй. Харин 2019 онд уг дуу нь "Tik Tok" аппликейшн дээр маш олон удаа ашиглагдаж Netflix-ийн "Someone Great" хэмээх кинонд тоглогдсоноор хит болж чадсан билээ.Тэрээр энэ жил Beyonce болон Ariana Grande нартай өрсөлдөн “Шилдэг Поп Соло” шагналыг хүртсэн бөгөөд ялагчийг зарлах хүртэл амандаа Beyonce-гийн нэрийг шивнэсээр байсан юм.
Үүний дараа энэ жилийн ёслолын арга хэмжээг хөтлөн явуулсан дуучин Alicia Keys ийн хэлжээ:
- “Өнөөдөр бид энд дуу хөгжмийн урлагийн хамгийн том ёслол дээр хамгийн мундаг уран бүтээлчдийн амжилтыг тэмдэглэхээр цугласан хэдий ч яг үнэнийг хэлэхэд бид бүгдээрээ маш их уйтгар гунигийг мэдэрч байна. Бид өнөөдөр ингээд Kobe Bryant-ийн бүтээсэн танхимд зогсоцгоож байна шүү дээ”
...
Үүний дараа үзэсгэлэнт уран бүтээлч маань “Boyz II Men” хамтлагийн гишүүдтэй “It’s So Hard to Say Goodbye to Yesterday” буюу “Өчигдөрт баяртай гэж хэлэхэд үнэхээр хэцүү байна” хэмээх дуугаа Kobe Bryant-ийн гэгээн дурсгалд зориулан дуулсан юм.
Үнэндээ Kobe Bryant-ийн энэхүү ослоос өмнө "Grammy" шагнал гардуулах ёслол нэлээдгүй шүүмжлэлд өртөөд байсан билээ. Санал хураалтын үеэрх шударга бус байдал болоод илүү олон улс үндэстнүүдийг оролцуулах зорилгодоо хүрэх гэж их удлаа гэх зэрэг шүүмжлэлүүдийг маш ихээр хүртсэн билээ. Тийм ч учраас олон олон шүүмжлэгчид "Grammy" жил ирэх тусам үнэ цэнэ, ач холбогдлоо алдаж байна хэмээгээд байсан юм.
Тэгвэл энэ жилийн онцлох уран бүтээлч бол яах аргагүй 18 настай Billie Eilish байлаа. Тэрээр энэ орой өөрийн ах Finneas-ийн хамт “When the Party's Over” дуугаараа мэндчилсэн бөгөөд энэ жилийн хамгийн том шагналууд болох “Шилдэг Рекорд”, “Шилдэг Цомог”, “Шилдэг Дуу” болон “Шилдэг Шинэ Уран Бүтээлч”, "Шилдэг Поп Вокал Цомог" гэх таван шагналыг "түүж" чадлаа. 1981 оноос хойш ямар ч уран бүтээлч уг шагнал гардуулах ёслолын хамгийн нэр хүндтэй, томоохон шагналуудыг нэгэн зэрэг авч байгаагүй билээ.
Тэрээр анх Soundcloud хөгжмийн платформд өөрийн дуунуудаа цацаж, урлагийн гараагаа эхлүүлсэн байдаг. Тэдгээр дуунуудаас 2016 онд “Ocean Eyes” нэртэй дуу нь олны анхаарлыг хамгийн ихээр татан амжилтын гарааг нь эхлүүлсэн байна. 2020 оны “Оны Шилдэг Рекорд” шагналыг хүртсэн явдал нь түүнийг "Grammy"-гийн энэхүү түүхэн шагналыг хүртсэн хамгийн залуу уран бүтээлч болгож байна.
Мөн өнөө оройн ая дуугаа хүргэсэн хамгийн хүндтэй зочдоор Tyler, the Creator, Ariana Grande, Alicia Keys, Demi Lovato нар нэрлэгдэж байна.
ARIANA GRANDE
USHER БОЛОН FKA TWIGS
ALICIA KEYS
DEMI LOVATO
CAMILA CABELLO
TYLER, THE CREATOR
Tyler, the Creator энэ орой хамгийн баяр баясгалантай байсан уран бүтээлчдийн нэг гэж хэлж болно. Учир нь тэрээр 2009 оны сүүлчээр гарсан "Bastard" хэмээх дуун дээрээ:
- "My goal in life is a Grammy, hopefully momma will attend the
Ceremony with all my homies" буюу:
- "Миний амьдралын зорилго бол "Grammy" шагналыг хүртэх. Ээж минь шагнал гардуулах ёслолд дээр найзуудтай минь хамт оролцоно гэж найдаж байна" хэмээсэн байдаг. Тэгвэл уг зорилго нь 10-аад жилийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сарын 26-нд биеллээ олж, тэрээр "Оны шилдэг реп цомог" шагналыг хүртэж, тайзан дээр ээжтэйгээ гарч үг хэлсэн байна.
AEROSMITH БОЛОН RUN DMC
John Legend, DJ Khaled, Roddy Ricch, Meek Mill, YG нар өнгөрсөн жил 33 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн реппер Nipsey Hussle-ийн гэгээн дурсгалд зориулан “Higher” дууг хүргэсэн юм. Үзүүлбэрийн өмнө дуучин John Legend Твиттер хуудсандаа:
- “Бид өнөөдөр Kobe-гийн бидэнтэй маш олон дурсамжийг хамтдаа бүтээсэн "Staples Arena"-д бас нэгэн гайхалтай залуу болох Nipsey Hussle-ийн дурсгалд зориулан уран бүтээлээ хүргэхээр бэлдэж байна. Амьдрал заримдаа үнэхээр харгис хэрцгий байх юм” хэмээсэн юм.
NIPSEY HUSSLE-ИЙН ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛСАН ҮЗҮҮЛБЭР
Өнгөрсөн жилийн хит дуунуудын нэгээр яах ч аргагүй тодорсон “Old Town Road” дуу ч мөн энэ орой "Grammy"-ийн тайзнаа эгшиглэснээр зогсохгүй дуучин Lil Nas X-ийн энэхүү үзүүлбэр дээр Billy Ray Cyrus, Өмнөд Солонгосын алдарт хамтлаг BTS, DJ Diplo болон Mason Ramsey нар хамтарсан юм.
OLD TOWN ROAD ДУУНЫ ХАМТАРСАН ҮЗҮҮЛБЭР
Ийнхүү BTS хамтлаг албан ёсоор "Grammy" шагнал гардуулах ёслол дээр уран бүтээлээ үзүүлсэн анхны болоод цор ганц Өмнөд Солонгос улсын уран бүтээлчид боллоо. Тэд өнгөрсөн жилийн "Grammy" ёслол дээр шагнал гардуулах үүрэгтэй оролцож байсан бөгөөд “Эргэн ирнэ ээ” гэх амлалтандаа ийнхүү хүрч буй юм. BTS хамтлагийн тухайд тэд энэ оны хоёрдугаар сард өөрсдийн шинэ цомгоо хүргэх гэж буй бөгөөд аль хэдийн шинэ цомгийнхоо нэг дууг цацаад амжчихсан байгаа билээ.
BTS - BLACK SWAN
Ийнхүү та бүхэнд "Grammy" шагнал гардуулах ёслолын шагналын эздийг хүргэж байна.
ОНЫ ШИЛДЭГ РЕКОРД
ШИЛДЭГ ЦОМОГ
ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ
ШИЛДЭГ ҮЗҮҮЛБЭР
ОНЫ ШИЛДЭГ ДУУ
ШИЛДЭГ РЕП ЦОМОГ
ШИЛДЭГ КОМЕДИ ЦОМОГ
ШИЛДЭГ КАУНТРИ ДУЭТ/ХАМТЛАГ ҮЗҮҮЛБЭР
ШИЛДЭГ ПОП СОЛО ҮЗҮҮЛБЭР
ШИЛДЭГ ПОП ДУЭТ/ХАМТЛАГ ҮЗҮҮЛБЭР
Дуучин Camila Cabello уг шагнал гардуулах ёслолын өмнө:
- "Хэрвээ уг шагналыг найз залуугийн хамтаар /Shawn Mendes/ хүртэх юм бол Twenty One Pilots хамтлагийнхан шиг дотуур хувцастайгаа тайзан дээр гарах болно" хэмээн хошигнож байсан юм. Гэвч тэд улаан хивсний ёслолд ч тусдаа ирж шагналаа ч Lil Nas X болон Billy Ray Cyrus нарт алдсан юм.
ШИЛДЭГ ПОП ВОКАЛ ЦОМОГ
ШИЛДЭГ ЭЛЕКТРОНИК ЦОМОГ
ШИЛДЭГ РОК ҮЗҮҮЛБЭР
ШИЛДЭГ РОК ДУУ
ШИЛДЭГ МЕТАЛ ҮЗҮҮЛБЭР
ШИЛДЭГ РОК ЦОМОГ
ШИЛДЭГ АЛТЕРНАТИВ ЦОМОГ
ШИЛДЭГ R&B ҮЗҮҮЛБЭР
ШИЛДЭГ УЛАМЖЛАЛТ R&B ЦОМОГ
ШИЛДЭГ УРБАН КОНТЕМПОРАРИ ЦОМОГ
ШИЛДЭГ R&B ЦОМОГ
ШИЛДЭГ РЕП ҮЗҮҮЛБЭР
ШИЛДЭГ РЕП ДУУ
ШИЛДЭГ КАУНТРИ СОЛО ҮЗҮҮЛБЭР
ШИЛДЭГ КАУНТРИ ДУУ
ШИЛДЭГ КАУНТРИ ЦОМОГ
ШИЛДЭГ ЛАТИН ПОП ЦОМОГ
ШИЛДЭГ ЛАТИН РОК, АЛТЕРНАТИВ ЦОМОГ
ШИЛДЭГ ТРОПИКАЛ ЛАТИН ЦОМОГ
ШИЛДЭГ ПРОДЮСЕР
ШИЛДЭГ ГОСПЕЛ ЦОМОГ
ШИЛДЭГ ХРИСТИЙН КОНТЕМПОРАРИ ЦОМОГ
ШИЛДЭГ КИНОНЫ ДУУ
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх