Дотнын хүмүүсээсээ үзэсгэлэнт сайхан баглаа цэцэг хүлээн авсан ч хэрхэн өнгө тансаг хэвээр нь хадгалахаа мэдэхгүй байна уу?
Эртний домогт бурхан үхэж буй үзэсгэлэнт залуу Адонист туслахаар яаран явахдаа хөлөө өргөсөнд хатгаж, улмаар өргөсөнд хатгуулсан шархнаас нь дусал цус урссанаар улаан сарнай цэцэг бий болсон хэмээн өгүүлсэн байдаг. Энэхүү үйл явдлаас үүдэн сарнай цэцгийг үнэнч хайрын бэлгэдэл болгож, цэцгийн баглааг нь хуриманд бэлэглэх, харин дэлбээгээр нь залуу хосын сүйх тэргийг чимэглэх болжээ. Учир иймээс эрчүүд хайр дурлал, янаг сэтгэлийг төлөөлдөг улаан сарнайг зочилж буй айлынхаа эзэгтэйд, өндөр настай хүнд, эсвэл бизнесийн түншдээ бэлэглэх нь зохимжгүй байдаг аж.
Сарнай цэцэг хүнийг бусдын хар санаа, муу үйлээс хамгаалдаг хэмээн байшин руу орох хаалга, урд талбайд сарнайн төгөл суулгах нь бий.
Сарнай цэцэг гэм буруугүй байдлыг ч бэлгэддэг. Тиймийн учир VI зуунаас эхлэн Европын ихэнх орнуудад жил бүр "Ариун охидын баяр"-ыг тэмдэглэх болсон билээ. Энэхүү баярын үеэр тухайн жилд хамгийн сайн үйлс бүтээсэн бүсгүйд сарнай цэцгийн титэм зүүлгэдэг байсан нь одоо ч олон төрлөөр баяжин уламжлагджээ.
Домогт өгүүлснээр Афродита бурхны хүү Эрос эхийнхээ хайр дурлалын явдлыг түүний нөхөр Гефестагаас нь нуух зорилгоор нууцыг чандлан сахих бурхан Гарпократад сарнай цэцэг бэлэглэн амыг нь хаадаг. Иймээс “нууцыг чандлан хадгалах ёстой” гэсэн утгаар гадаадын элч төлөөлөгчидтэй яриа хэлэлцээр хийх үедээ ширээн дээрээ сарнай цэцэг тавьдаг ёс ч бий.
Цагаан сарнай нь уй гашуй, зовлон гунигийг бэлгэддэг. Мөн цагаан сарнайн ер бусын анхилуун үнэр талийгаачдад ч хүрдэг гэж үздэг тул булшин дээр тавьдаг байна.
Харин одоо хүнд цэцэг бэлэглэхдээ сонголтоо хэрхэн хийх болон хэрхэн өнгийг нь гундаалгүйгээр удаан хадгалах талаар зөвлөгөө өгье.
Та аливаа цэцгийг худалдан авахдаа дараах зүйлсийг анхаараарай. Үүнд:
Харин цэцгийн өнгийг тансаг хэвээр нь хадгалахдаа дараах аргуудыг туршаарай. Үүнд:
Цэцэг хадгалах усыг урьдчилан тосож тунгаагаад тасалгааны хэмийн дулаантай болгож бэлдвэл сайн. Шилбэний усанд дүрэгдсэн хэсгийн навчийг авч цэвэрлэхгүй бол тэдгээр нь амархан ялзарч муудан усыг бохирдуулдаг.
Ямар ч цэцгийг нарны гэрэл шууд тусахааргүй, сэрүүн орчинд хадгалбал өнгө зүсээ алдахгүй анхилан үнэртсээр байдгийг битгий мартаарай.
Шилбэний үзүүрээс 1 см хэртэй газрыг үнсэн өнгөтэй болтол нь түлээд усанд хийнэ. Түлэх үедээ цэцгээ гэмтээхгүйн тулд шилбэний их бие, дэлбээ, навчтай хэсгийг нь заавал сонины цаасанд ороож барих хэрэгтэй.
Шилбэний үзүүрээс 2 см орчим урттай хэсгийг цагаан цуунд 10 минут орчим дүрсний дараа усанд хийнэ. Цуунд дүрснээр цэцэг усыг өөртөө илүү их шингээхийн сацуу шилбэний зүсэгдсэн хэсгээр шингэн алдаж хатаж хорчийхгүй давуу талтай.
Шилбэний үзүүрээс 4 см орчим урттай хэсгийг буцалсан усанд 10 секунд орчим дүрээд хүйтэн усанд хийнэ. Хэсэг хугацааны дараа шилбэний үзүүр нь хар хүрэн өнгөтэй болох ч үүнд санаа зовох зүйлгүй.
Цэцэг чихэрлэг усанд дуртай гэвэл итгэх үү? Тиймээс 10 хувийн сахарын уусмалд үзэсгэлэнт цэцгээ дүрж хадгалаарай. Хэрчим модны нүүрс нунтаглаад усанд нь хийвэл бүр сайн. Эсвэл цэцгийн хэмжээнээс хамаараад усанд нь 1-3 дусал нашатырын спирт эсвэл хоолны давс (1л усанд 1 цайны халбага давс) хийгээрэй.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх