Загварын ертөнцөд үсээрээ имиж бүрдүүлсэн ихэр охид


Оюука | YOLO.MN
2017-03-14

Сиприана Куанн болон ТиКэй Вордер хэмээх ихэр охидтой гудамжинд зөрсөн хэн ч эргэж хардаг. Учир нь тэдний үсийг харсан хүн алмайрахаас өөр аргагүй. Гэхдээ тэд  өмнө нь энэхүү африк гаралтай хөвсгөр үсээ үнэхээр үзэн яддаг байснаа дурсан ярьжээ. “Бид хар багаасаа үсэндээ дургүй байлаа. Үүнийг нэг төрлийн саад тотгор гэж л хардаг байсан. Шулуун болгох гэж их хичээнэ. Харин бидний дургүйлхээд байдаг, байгалиас заяасан энэ сайхан үс бидний амжилтын гол түлхүүр болсон юм даа” хэмээн ярьжээ.

Тэд өдгөө өөрсдөдөө итгэлтэй, зоригтой, загварын ертөнцөд амбицтай болжээ. Өөрийн сул тал гэж бодож явдаг зүйл заримдаа хүнийг амжилт өөд хөтлөх нь бий. Өөрт байгаа гоо үзэсгэлэн, сайхан зан чанарыг олж харан тордох юм бол амжилтад хүрч болдгийг тэдний туршлагаас харж болно. Тэд “Urban Bush Babes” хэмээх блогийг хөтөлдөг юм байна.


















#Fashion #ХувцасЗагвар #YoloShop #World