“Би таргалснаасаа болж сэтгэлээр унаад байна”


Сондор | YOLO.MN
2016-08-08

mail Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.

АСУУДАЛ: “Би таргалснаасаа болж сэтгэлээр унаад байна”

Саяхнаас би таргалаад, сэтгэлээр унаад, өдөр болгон уйлдаг болсон. Гэрийнхэн маань ч яах учраа олохгүй би ч өөрөө яахаа мэдэхгүй байна. Би бас маш их ууртай.

Сайн байна уу. Би одоо 17-той. Саяхнаас би таргалаад, сэтгэлээр унаад, өдөр болгон уйлдаг болсон. Гэрийнхэн маань ч яах учраа олохгүй би ч өөрөө яахаа мэдэхгүй байна. Би бас маш их ууртай. Бүх юманд л уурладаг. Тэгээд хайртай хүмүүсдээ муухай хандаад гомдоочихсон байдаг. Өөрийгөө яаж засах вэ?

ЗӨВЛӨМЖ: Юуны өмнө та өөрийнхөө таргалалтын шалтгааныг олох хэрэгтэй

Аливаа зүйлийг уураар шийдвэрлэх нь зөв оновчтой арга яагаад ч биш. Тиймээс өөрийн зорилгыг тодорхойлоод, зорилгоо биелүүлэхийн тулд ямар ямар арга замаар зорилгодоо хүрэх боломжтой вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаарай.

Сайн байна уу? Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бидэнд хандан захидал бичсэнд баярлалаа.

Өсвөр насныхны хамгийн их санаа зовдог зүйл бол гадаад үзэмжиндээ маш их анхаарал хандуулдаг үе. Яагаад гэвэл тэдэнд үе тэнгийхэн, хамт олон, гэр бүлдээ өндөр байр суурь эзлэх хэрэгцээ байдаг. Юуны өмнө та өөрийнхөө таргалалтын шалтгааныг олох хэрэгтэй. Өвчин байгаа эсэх эсвэл буруу хооллолт, хөдөлгөөний дутагдал зэрэг маш олон шалтгаанаас таргалалт үүсэх магадлалтай.

Хэрвээ буруу хооллож байгаа бол эрүүл хоолыг сонгож, дулаан цаг ирсэн тул дасгал хөдөлгөөн хийх бүрэн боломжтой шүү дээ. Ууланд алхах, дугуй унах, талбай тойрон гүйх гэх мэтчилэн маш олон аргуудаас сонгож болно. Аливаа зүйлийг уураар шийдвэрлэх нь зөв оновчтой арга яагаад ч биш. Тиймээс өөрийн зорилгыг тодорхойлоод, зорилгоо биелүүлэхийн тулд ямар ямар арга замаар зорилгодоо хүрэх боломжтой вэ гэдэг төлөвлөгөөгөө гаргаарай. Танд амжилт хүсье.


“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Ц.Нямцэцэг

Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.

 

#Problem #Асуудал #Beauty #Ганцаардал