Гэртээ амьтан тэжээхийн давуу талууд


Сэтгүүлч Б.Марал | YOLO.MN
2020-01-15

Өмнөх дугаараар бид “Гэртээ амьтан авч ирэхээс өмнө бэлдэх 10 зүйл” сэдвээр нийтлэл бэлтгэсэн билээ. Тэгвэл энэ удаагийн дугаараар гэрийн тэжээвэр амьтан, тэр тусмаа нохой тэжээснээр та болон танай гэр бүлийнхэнд ямар давуу талтай болон энэхүү хөөрхөн амьтан танай гэр бүлд хэчнээн их дулаан уур амьсгал авч ирэх талаар мэдээлэл бэлтгэлээ. 

- Нохой муур тэжээдэг айлын хүүхэд бага өвддөг.

- Тэд уншиж сурч байгаа хүүхдийг сайн дэмждэг. Заримдаа эцэг эхээс ч илүү сайн сонсогч болдог тал бий.

- Хүүхэд ямар нэгэн харшил тусах, астмаар өвдөх нь бага. /Амьтны харшлаас бусад/

- Нохой тэжээдэг хүн хэзээд сайхан сэтгэлтэй байдаг.

- Нохой тэжээдэг хүн маш их хөдөлгөөнтэй байдаг тул энэ нь өөрт нь дасгал болж байдаг.

- Уурласан үед тэжээвэр амьтан тань таны уурыг маш хурдан гаргаж чадна.

- Гэр бүлийг үргэлж халуун дулаан уур амьсгалтай болгодог.

- Ямар нэгэн зүйлд харшилтай хүүхдүүдийн бие дээр юм туурах шинж тэмдэг илрэх нь бага.

- Ноход хүүхдийн хамгийн сайн найз байж чаддаг бөгөөд амьдралын үнэт зүйлсийг ойлгуулж өгдөг.

- Нохойтой хамт өссөн хүүхэд ирээдүйд хамгийн сайн хань болдог.

- Мөн маш өндөр хариуцлагатай болж хүмүүждэг.

- Хүүхэд улам хайр татам болж, таныг илүүтэйгээр ойлгоно.

- Нохой хэзээ ч урвахгүйгээр таныг хайрлах дотны найз чинь байж чаддаг.

Эх сурвалж: "Азтай савар" Амьтанд хайртай залуус ТББ

#Амьтад #Нохой #Муур