Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
АСУУДАЛ: Бодохоор л дотор харлаж өөрийгөө үзэн ядна
Сайн байна уу, би энэ жил 9р ангиа төгслөө. Амаргүй олон даваа байлаа тэр дундаас шалгалтаа өгөөд нэг тааруухан дүнтэй төгслөө. Тэр дүнгээс болоод ингээд л миний амьдрал ирээдүй бүрхэгээр шийдэгдлээ гэж үү гэж бодохоор л дотор харлаж өөрийгөө үзэн ядна. Мэдээж би хангалттай түвшинд хичээж бэлдээгүй учир хүртэх ёстойгоо л хүртсэн гэж үзэж байна. "Одоо ингээд л чи хүссэн мэргэжилээ авах болоход оноо дутлаа" гэж ээжийн ярьж байгаа нь үнэхээр хэцүү, дарамттай санагдаж сэтгэл санаагаар байнга унаад заримдаа бүр уйлна. Би яах вэ?
ЗӨВЛӨГӨӨ: Цаг алдалгүй хичээл номоо хичээнгүйлэн хийгээрэй
Сайн байна уу захиа илгээсэнд баярлаа. Хүн бүр хүсч байгаа зүйлээ чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө зориулж чадвал одоогийн нөхцөл байдлаасаа өсч хөгжин, амжилтанд хүрч чадна. Чиний ирээдүй үүгээр дуусахгүй гэдгийг санаарай. Ээж чинь чамд санаа зовж байгаагаа уур бухимдал болгож гаргаад байна. Мөн чамайг илүү хичээгээсэй гэж хүссэндээ хурцлахыг хүсч байна. Чи одоо юунд анхаарах ёстой вэ гэвэл "ахлах ангийнхаа дүнгээ сайн гаргах" мөн их сургуульд орох "элсэлтийн шалгалтандаа хичээнгүйлэн бэлдэх юм". Нэгэнт авчихсан дүн, болоод өнгөрсөн зүйлийг зүйлийг өөрчилж чадахгүй ч одооноос сайн бэлдэж эхлэвэл ирээдүйд болох зүйлсийг өөрчилж чадна. Цаг алдалгүй хичээл номоо хичээнгүйлэн хийгээрэй. Амжилт хүсье!!!
#АСУУМААР булангийн бусад захиа болон зөвлөгөөг унших бол ЭНД дарна уу.
Сэтгэл судлалын үндэсний төв
Туслах сэтгэл судлаач
М. Анир
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу кириллээр, дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Мөн асуудал бүхий захиан дээрээ өөрийн НАС, ХҮЙСийг тодорхой дурдаарай. Жич: Бид мэдээллийг чандлан хадгалах бөгөөд хариуг сайтад нийтлүүлэхийг хүсэхгүй тохиолдолд захидалдаа дурдана уу. Бид хариу зөвлөгөөг 7-10 хоногийн дараа хүргэх болно.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх