Хууль ёсоор насанд хүрсэн ч энэ нь хангалттай төлөвшилтэй боллоо гэсэн үг биш юм. Зарим хүмүүс бие махбодын хувьд өсч томрох боловч сэтгэл санааны хувьд яг л бяцхан хүүхэд шиг байдаг. Та өөрийгөө сэтгэл зүйн хувьд "насанд хүрсэн" гэж боддог уу? Тэгвэл дараах шинж чанарууд танд хуримтлагдсан байх ёстой гэнэ.
1. СЭТГЭЛ ХӨДЛӨЛӨӨ ХЯНАХ
Насанд хүрсэн хүн өөрийн хэт эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлөө захирч чаддаг байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хэт туйлын сэтгэл хөдлөлийн үр дүнд бусдад сөрөг, хор хөнөөлтэй нөлөө үзүүлэхгүй байх гэсэн үг юм.
2. ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭХ
Хүмүүс өдөр бүр маш олон тооны сонголтуудтай нүүр тулгардаг ба сонголтыг хийж, хариуд нь ямар нэгэн үр дагавар ирэх нь жам ёсны хэрэг. Гэхдээ та тухайн хийсэн сонголтын хариуцлагыг хүлээж чадах эсэхээс л таны сэтгэлзүйн хувьд боловсорсон эсэх нь шалтгаалдаг байна.
3. БАЙГАА ЗҮЙЛСДЭЭ ТАЛАРХАХ
Та өөртөө байгаа зүйлсийг бага гэж голохын оронд "Надад энэ л хангалттай шүү дээ" хэмээн талархдаг уу?
4. ХЭН ГЭДГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ
Эдгээр шинж тэмдгүүдээс өөрийгөө байгаагаар нь хүлээн авах нь хамгийн хэцүү нь гэж хэлж болно. Ялангуяа найз нөхөд, гадуур таарсан хэн бүхэн таныг ямар нэгэн талаараа өөрчлөгдөх хэрэгтэй гэж байнга хэлж байх үед өөрийгөө байгаагаар нь хайрлана гэдэг амаргүй шүү дээ. Гэвч "насанд хүрсэн" хүн л өөрийн хэн болохоо ойлгож, өөртөө итгэж, өөртөө л сайхан байхад болно хэмээн ухаардаг байна.
5. БҮГДИЙГ МЭДДЭГГҮЙ ГЭДГЭЭ ОЙЛГОХ
Хүн бүх зүйлийг мэдэх боломжгүй. Хэрэв та насанд хүрсэн бол бардам зангаа хойш тавьж өөрөөсөө ахмад болон дүү хүнээс суралцах нь энгийн л үзэгдэл гэдгийг мэдэрнэ.
6. БУСДЫГ ХАЛАМЖЛАХ
Өрөвч сэтгэлтэй байх нь төлөвшиж буйн илрэл. Цаг ямагт өөрийгөө л гэхийн оронд бусдын тав тухтай, сэтгэл ханамжтай байдал зэрэгт анхаарна гэдэг бол чухал чанар.
7. ДАРУУ ТӨЛӨВ БАЙХ
Өөрийгөө магтан дөвийлгөхийн оронд бусдад шударга, хүндэтгэлтэй хандах хэрэгтэй.
8. УЯН ХАТАН БАЙХ
Бүх зүйл санаснаар болдоггүй. Санасан төлөвлөснөөр болсонгүй гээд гутралгүйгээр тухайн нөхцөл байдалд дасан зохицож, түргэн сэтгэн бодох чадвартай байх хэрэгтэй.
9. НЭЭЛТТЭЙ БАЙХ
Та бүхнийг янз янзын өнцгөөс харж бусад хүмүүс ямар амьдралаар амьдарч байгааг ойлгох гэж хичээдэг үү? Тэгэх хэрэгтэй шүү.
10. АХИН ДЭВШИХ БОЛОМЖ ҮРГЭЛЖ БАЙДАГ
Амьдрал гэдэг төгсгөл нь үл харагдах далай. Та ямар нэгэн их дээд сургууль, ямар нэгэн зэрэг аваад өөрийгөө боловсроод болчихлоо гэж үзэж буй бол үгүй дээ. Насанд хүрсэн хүн үргэлж суралцаж, өнөөдөр өчигдрийнхөөсөө, маргааш өнөөдрийнхөөсөө илүү чадварлаг болно гэдэгт итгэдэг байна.
Эх сурвалж: Brightside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх