Өөрийгөө шүтэх эго: Нарциссист эмгэг болох нь


Цэндсүрэн | YOLO.MN
2022-05-12

Эртний грекийн домогт Нарциссус гэх залуу эр голын усанд өөрийнхөө тусгалыг харан дурлаж, биеэ дааж чадалгүй усанд живдэг тухай гардаг. Энэ түүхээс үүдэн Нарциссист хэмээх нэр томьёо үүсжээ. 

Дээрх түүхээс бид өөрийгөө хэт дөвийлгөх, өөртөө төвлөрөх, эго-г дөвийлгөх нь хор уршиг болж болзошгүйг ойлгож болно. Сэтгэл судлалын шинжлэх ухаанд нарциссизмыг өөрийгөө дөвийлгөх хийрхэл гэдэг. 

Нарциссист эмгэгийн шинж чанар нь:

  • Онцлог шинж чанар, шинэ зүйлсээрээ онгирох
  • Өөрөөрөө бахархах эрмэлзэл
  • Бусдаас их хэмжээний хүндлэл хүсэх
  • Эрх мэдэлтэй байхыг дээдлэх
  • Ойр дотны хүмүүсээ өөрийн зорилгод ашиглах
  • Бусдын авъяас чадварт атаархах
  • Эмпатик буюу бусдын өмнөөс бодох чадвар сул байх зэрэг нь нарциссизм өндөр хүний үйлдлүүд байдаг. 

Сэтгэл судлаачид нарциссизмыг зан төлөвийн байдлаар нь сүржин болон эмзэг нарциссизм гэж 2 төрөлд хуваадаг аж.

Сүржин нарциссизм нь хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд гадагшаа чиглэсэн, нөлөөллөө тогтоох, анхаарал татах дуртай байдлаар нь таньж болно. Энэ хэлбэрийн нарциссисзмыг таних хялбар байдаг.

Сүржин нарциссистууд бусдын анхаарал, эрх мэдэл олж авахыг хичээх ба заримдаа улс төрчид, олны танил эсвэл соёлын манлайлагчдид ийм төрлийн зан чанартай байх нь бий. Мэдээж ийм хүчтэй байр суурь эзэмшдэг хүн бүрийг нарциссист гэж ойлгож болохгүй. Олон хүмүүс өөрийгөө бүрэн дайчлах, бусдын амьдралд туслах гэх мэт эерэг шалтгаанаар хийсэн байж болно. Харин нарциссист хүмүүс сүр хүчтэй хамт дагалдан ирэх зиндаа болон анхааралд санаархдаг байна. 

Эсрэгээрээ эмзэг нарциссист чимээгүй, хянамгай байх магадлалтай. Тэд маш ямбатай бөгөөд сүрдүүлэг, заналхийлэлд орохдоо амархан.

Мөн дээрхийн аль нь ч байсан нарциссист хүмүүс амиа хичээсэн үйлдэл их гаргадаг. Нарциссист удирдах албан тушаалтны хувьд эрсдэлтэй, ёс бус шийдвэр гаргадаг бол ойр дотны хүмүүс дотор нарциссист нэгэн байх нь худалч,  үнэнч биш байх магадлалтайн дээр өөрийг нь үгүйсгэвэл өш санах, түрэмгий авир гаргах хандлагатай байдаг. 

Тэгвэл нарциссизм үүсэх шалтгаан нь юу вэ? 

Судалгаагаар генетикийн хүчтэй нөлөөг батласан ч, яг аль гени гэдэг нь тогтоогдоогүй юм. Гэхдээ хүрээлэн буй орчин бас нөлөөлдөг. 
Хүүхдээ хэт их өргөмжилдөг эцэг эх сүржин нарциссизмыг үүсгэх магадлалтай. 

Харин хүйтэн, захиргаадалт тогтносон гэр бүл эмзэг нарциссизмыг бүтээж байж болно

Олон нийтийн цахим хэрэгсэл өөрийгөө дөвийлгөх боломжийг нэмэгдүүлж байгаа хэдий ч төдийлөн нарциссизмыг үүсгэх хэрэгсэл биш юм. Гэсэн ч нарциссист хүмүүст олны анхаарал татах, зиндаагаа харуулах хамгийн сайн арга хэлбэр болж байна.

Нарциссист хүмүүс сөрөг зан төлөвөө өөрчилж болох уу? 

Тийм ээ!

Өөрийн хортой зан чанараа шударгаар эргэцүүлэх, сэтгэлзүйн эмчилгээ авах, бусдыг хайрлах мэдрэмжээ сайжруулах, бусдад санаа тавих зэргээр дээрдүүлж болно. Гэхдээ үүний өмнө нарциссист зан чанарын эмгэгтэй нэгэн өөрийгөө сайжруулах, засаж сайжруулах тал дээр ажиллая гэж шийдэх л хамгийн төвөгтэй нь байх болно. Нарциссист хүнд өөрийн тусгалыг шударгаар харах хэцүү байх нь ойлгомжтой.

Эх сурвалж: TedX

#Сэтгэл зүй