Эмэгтэй хүний гоо сайхныг илтгэх "Victoria's Secret" шоуг тэсэн ядан хүлээдэг үзэгчид цөөнгүй биз ээ.
Жил бүрийн төгсгөлд "Victoria's Secret" шоу нь нүд гялбам чимэглэл бүхий сахиусан тэнгэрүүдийн этгээд содон тайзны алхаагаар алхаж цоо шинэ өнгө төрхийг бүрдүүлсэн байдаг билээ. Уг шоу нь жилийн хамгийн олон үзэлттэй шоугаар тогтмол шалгардаг (жилд 800 сая дахин үзэлттэй) ба шоунд зориулагдсан үзүүлбэр нь л гэхэд 12 сая долларын өртөгтэй байдгийн дээр олон гэнэтийн бэлэг дүүрэн зохион байгуулагддаг шоуны нийт зардал 1 сая доллар орчим болдог аж.
Өнгөрсөн жилийн шоу Парис хотноо зохиогдож байсан бөгөөд арга хэмжээ бүхэлдээ гайхамшигтай болж өнгөрсөн гэхэд хилсдэхгүй. Энэ жилийн шоу ч бас бидэнд олон сонирхолтой бэлэг бэлдсэн байгаагэдэгт итгэж байна. Загварын тайзнаа илүү гоёмсог, урьд өмнө нь үзэгдэж байгаагүй, шинэлэг дизайнтай дотуур хувцаснууд гарахаас эхлээд өнгөрсөн жилийн шоуг алгассан Бехати Принслоу ба Кэндис Суанепоэль нар сахиусан тэнгэрүүдийн бүрэлдэхүүнд эргэн ирж байгаа нь үзэгчдийн дунд хүлээлт үүсгээд байна.
Харин энэ удаад шоунд сонор мялаах дуучин хэн байх нь олны дунд хүлээлт үүсгээд байгаа юм. Өнгөрсөн жилүүдэд Леди Гага, Бруно Марс, Уикенд, Адам Левин, Тейлор Смитт, Рианна, Селена Гомес, Ариана Гранди зэрэг дуучид ая дуугаа өргөсөн ба магадгүй энэ жил Жижи Хадидын найз залуу болох Зайн Малик байх гэсэн олны таамаглал байна.
Энэ жилийн шоу нь 11-р сарын 20-ийн буюу өнөөдөр Шанхай хотод болох бөгөөд 28-нд АНУ-ын "CBS" телевизээр шууд цацах юм байна. Харин Монголд "Стар" телевиз албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчиддээ 2017.11.29-ны өдөр шууд дамжуулан хүргэх нь ээ.
2017 оны албан ёсны САХИУСАН ТЭНГЭР өргөмжлөлтэй эдгээр моделиуд биднийг гайхшруулах юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх