Бид яагаад "гунигтай" дуу сонсох дуртай байдаг вэ?


Э.Цовоо | YOLO.MN
2024-11-07

Хүмүүс аз жаргалтай үедээ дууны аяыг голчлон сонсдог бол уйтгар гунигтай үедээ үгийг нь сонсдог гэдэг. Тиймдээ ч  биднийг сэтгэлээр унасан болоод хэнтэй ч юм яримааргүй үед гунигтай, уянгын дуунуудаас өөр хань болох зүйл үгүй байдаг.

Гэвч бид яагаад гунигтай байгаа атлаа цоглог хэмнэлтэй дуу сонсдоггүй юм бол? Yolo.mn сайтын хамт олон энэхүү нийтлэлээрээ дээрх асуултын хариултыг тайлбарлалаа.

БИД ЯАГААД ГУНИГТАЙ ҮЕДЭЭ ДУУ СОНСДОГ ВЭ?

Дууны үг гэдэг зүйл яг л танд мэдрэгдэж буй мэдрэмжийг үгээр илэрхийлэх мэт, харин ая нь таны зүрхэнд хүрч чаддаг тул бид гунигласан үедээ уянгын дуунуудыг сонсох дуртай байдаг байна. Учир нь бид сэтгэл зүрхээрээ хямарсан үедээ энэ төрлийн дууг сонссоноор "Би энэ дэлхий дээр ганцаараа биш. Дэлхийн хаа нэгтээ хэн нэгэн яг л над шиг мэдэрч байгаа" гэсэн мэдрэмжийг мэдэрдэг гэнэ. 

ЯАГААД ГУНИГТАЙ ҮЕДЭЭ ЦОГЛОГ ХЭМНЭЛТЭЙ ДУУ СОНСДОГГҮЙ ВЭ?

Танд өөрт мэдрэгдэж буй уйтгар гунигаа үргээхийн тулд цоглог хэмнэлтэй, "аз жаргалтай" дуу сонсох нь зүй ёсны хэрэг мэт санагдаж магадгүй. Гэвч уянгын дуу таныг уйтгар гунигтай байхад тайвшруулдаг бол цоглог хэмнэлтэй дуу нь ядарсан үед хүчээр инээлгэх гэж байгаа мэт санагддаг байна. 

ГУНИГЛААГҮЙ БАЙХДАА Ч ГУНИГТАЙ ДУУ СОНСДОГ УУ? 

Харин зарим хүмүүс сэтгэл дундуур бус үедээ ч уянгын дуу сонсох хандлагатай байдаг. Учир нь энэ төрлийн хөгжмийн намуухан аялгуу нь чихэнд тааламжтай байдаг байна. 

Гэвч хүн бүр адилгүй учир гунигласан үедээ нэмж гунигийн дуу сонссон ч нөхцөл байдал дээрдэхгүй байвал гайхах хэрэггүй. 

Хүн бүр уйтгар гунигийг өөр өөр байдлаар мэдэрдэг бөгөөд ихэнх хүмүүст юу ч биш мэт санагддаг зүйл зарим хүмүүст ихээхэн хүндээр тусдаг. Ийнхүү сэтгэл дундуур үедээ гунигтай дуу сонсох нь хэсэг хүмүүсийн сэтгэлийг тайвшруулдаг бол үлдсэн хэсгийн хүмүүсийг улам ихээр гуниглуулах хандлагатай байдаг. 

Товчоор дүгнэн хэлэхэд ганц сайхан уйлаад авах хэрэгтэй үедээ уянгын дуу сонсоорой. Гэхдээ энэ нь танд тийм ч тааламжтай мэдрэмж төрүүлэхгүй бол өөрийгөө хүчлэх хэрэггүй. 

Эх сурвалж: Bright Side

#дуу #хөгжим