Ирэх жил хүн төрөлхтний хамгийн том спортын наадам болох зуны олимп Токио хотод зохион байгуулагдах гэж байгаа билээ. Олимпод 33 спортын төрлөөр 11’000 гаруй тамирчин өрсөлдөх юм.
2'188 км² газар нутагтай, 13.9 сая гаруй оршин суугчтай Токио хотыг одоогийн байдлаар 10 сая орчим жуулчид зорихоор төлөвлөж байна гэсэн тооцоо гарсан. Япон улс нийт 3 удаа буюу 1964, 1972, 1998 онуудад зуны олимпийг зохион байгуулж байсан туршлагатай ч энэ удаад ямар нэгэн дорвитой арга хэмжээ авахгүй бол олимпийн үеэр нийслэл хотод нь зочлох нийт жуулчдыг хүлээн авах боломжгүй байгаа аж.
Олимпийн өдрүүдэд өдөр бүр 14'000 өрөөний хэрэгцээ гарна гэсэн дүгнэлт гарсан. Тэгвэл Японд байдаг хамгийн хямд гэдгээрээ алдартай капсул зочид буудал л гэхэд нэг хоногийн 20 долларын үнэтэй. Харин олимпийн үеэр 150 доллар болж нэмэгдэнэ хэмээн Вашингтон Пост сонин бичжээ.
Зочид буудлын өрөөний хомсдлыг нөхөх өөр нэгэн арга нь тансаг зэрэглэлийн аяллын хөлөг онгоцыг зочид буудлын шаардлагаар ашиглах юм. Японы аялал жуулчлалын агентлагийн зүгээс энэ арга нь хамгийн шинэлэг бөгөөд харьцангуй хялбар шийдэл гэж мэдээлсэн байна. Тэдний хэлж буйгаар:
- “Бид аялал жуулчлалын агентлагуудад энэхүү саналыг тавихад тэд маш эерэгээр хүлээн авсан. Хөлөг онгоцонд буудаллах нь мэдээж энгийн зочид буудалд буудалласнаас тэс өөр ч сонирхолтой байх болно. Олон олон жуулчид маань сонирхолтой аялал хийнэ гэж найдаж байгаа тул уг санаа их таалагдаж байгаа" гэжээ.
Хөлөг онгоцонд нэг хоног буудаллах үнэ 270 ам.доллараас эхэлж байгаа бөгөөд хамгийн тансаг багц нь 5'500 ам.долларын үнэтэй байна.
Энэ нь зочид буудлыг аяллын хөлөг онгоцоор орлуулж буй анхны тохиолдол биш юм. 2016 оны Рио-де-Жанейро хотод болсон олимпийн үеэр Норвегийн 4'000 зорчигч хүлээн авах чадалтай аяллын хөлөг онгоц жуулчдыг хүлээн авсан байдаг.
Энгийн зочид буудалд бус хөлөг онгоцонд буудаллана гэхээр сонирхолтой ч юм уу?
Эх сурвалж: Business Insider
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх