Хүн төрөлхтөн анх бартер буюу солилцооны тогтолцоог халснаас хойш зоос, цаасан мөнгө, чек, кредит карт зэрэг төлбөрийн хэрэгслүүд бий болсон.
Харин одоо мөнгө биднийг удирдаж байна. Тэгвэл та дэлхийн бүх мөнгө нэг л өдрийн дотор алга болчихвол бидний амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол гэж бодож байсан уу?
1. ГЭР БҮЛ САЛАЛТ
"Slater and Gordon" хуулийн фирмийнхэн Их Британийн 2000 гаруй насанд хүрсэн хүмүүсээс судалгаа авахад мөнгө нь гэрлэсэн хосуудын салах хамгийн том шалтгаан болж, судалгаанд оролцсон 5 хүн тутмын нэг нь гэрлэлтийн хэрүүл маргааны хамгийн том шалтгаан нь мөнгө болдог хэмээн хариулсан байна.
Тиймээс дэлхий дээр ямар ч мөнгө байхгүй болчихвол мөнгөтэй холбоотой бүх стрессүүд алга болно гэсэн үг биш гэж үү? Улмаар гэр бүл салалтын хувь ч багасна.
2. ОРОН ГЭРГҮЙЧҮҮД
Хэдийгээр цаг тутам бүр шинэ шинэ техник технологиуд гарч хүмүүс өмнөхөө бодвол илүү боловсролтой болсон хэдий ч дэлхийн аль ч улсад гэр оронгүй хүмүүс халуунд халж, хүйтэн хөрсөн байдалтай амьдарсаар л байна шүү дээ.
Мөнгө алга болчихвол өндөр түрээсийн төлбөртэйн улмаас хүн амьдрахгүй байсан бүх байр сууцанд орон гэргүй байсан хүмүүс амьдарч, бүгд л гэр оронтой болно.
3. МАТЕРИАЛИЗМ
Материализм бол мөнгөнд дурлахтай салшгүй холбоотой ойлголт. Ингээд бодохоор мөнгө үгүй бол материализм ч гэсэн үгүй болохгүй гэж үү?
4. ТАНСАГ БАЙДАЛ
Хүн бүр л баячуудын хамрагддаг үйл ажиллагаа, аялдаг газруудаар аялж, хэрэглэдэг зүйлсийг нь хэрэглээд ирэхээр баян ядуугийн ялгаа байхгүй болно.
5. БАРТЕР
Мөнгө байхгүй юм чинь бид хүнс ногоо, бараа бүтээгдэхүүн авахдаа бартерын буюу солилцооны аргыг дахин нэвтрүүлэхээс өөр аргагүй. Гэхдээ юуг юугаар соливол тохиромжтой вэ гэдэг нэгэн томоохон асуудал үүснэ.
6. ОНЛАЙН ШОППИНГ
Хуруугаа хөдөлгөөд л хүссэн зүйлээ худалдан авч, гэрийн хаягаар хүргүүлэн авдаг өнөө үед өдөржин дэлгүүр хэсээд л, авах гэж буй зүйлээ хайгаад л явдаг хүн ховор байх.
Гэхдээ мөнгө байхгүй болчихвол онлайн шоппинг хийх боломжгүй болсноор буцаад л дэлгүүр хэсдэг үе ирэх нь байна шүү дээ.
7. АЖИЛ ЭРХЛЭЛТ
Мөнгө үгүй болчихвол ажил эрхлэлтийн хувьд их эргэлзээтэй байдал үүснэ. Нэг бол хүмүүс илүү цагийн мөнгө авах гэж ядран барин ажиллахгүйгээр ажилдаа нүүр дүүрэн инээмсэглэлтэй, аз жаргалтай явах болно. Эс үгүй бол мөнгөн урамшуулал авахгүй юм чинь хэн ч ажилдаа явахгүй байх.
8. ХООЛ ХҮНСНИЙ НӨӨЦ
Та багадаа дэлгүүрт ямар ч мөнгө төлөхгүйгээр хүссэн бүх зүйлээ авах юм сан гэж бодож байсан уу?
Мөнгө байхгүй бол яг л ийм зүйл тохиолдоно. Гэхдээ нэг л мэдэхэд хоол хүнсний хомсдолд орсон байх болно.
9. ХАРИЛЦАА ХОЛБОО
Мөнгө байхгүй бол улс хоорондын худалдааны хэлэлцээр байхгүй. Улмаар дэлхийн эдийн засаг гэсэн ойлголт ч үгүй болно. Улс орнууд хил хязгаараа улам чангатгаж, бусад улс руу аялахад улам л бэрхшээлтэй болох болно.
10. БАЯН ЯДУУ УЛСЫН ЯЛГАА
Мөнгө үгүй бол баян болон ядуу улсын хоорондын ялгаа үгүйрнэ. Бүгд л тэнцүү эрхтэй, тэнцүү үүрэгтэй байна гэхээр гоё байгаа биз?
Дээрх үр дагаврыг уншаад "Мөнгө байхгүй болоосой" гэж бодсон хэвээр байна уу?
Эх сурвалж: Brightside
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх