Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр зүрхний шигдээс өвчин нь дэлхий дээрх хамгийн түгээмэл үхлийн шалтгаан ба жил бүр 300 гаруй мянган хүн энэ төрлийн өвчнөөр нас бардаг. Харин Монголчуудын дунд цусны даралт ихсэлт, тархины харвалт, зүрхний шигдээс нь нийт өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаанууд ба энэ дундаас хамгийн их залуужиж буй өвчин бол зүрхний шигдээс юм. Зүрхний шигдээс буюу Миокардын инфракт нь зүрхний булчинг тэжээх артерийн судас нь ямар нэгэн шалтгаанаар бөглөрснөөс зүрх цусан хангамжаар дутагдан үхжихийг хэлнэ. Миокард гэдэг нь зүрний булчин ба түүнийг тэжээдэг титэм судас нь цусны нөж, бүлэнгээр бөглөрвөл цусан хангамжгүй болж, 20-30 минутын дараа үхждэг байна.
1. Тэгвэл зүрхний шигдээс нь урьдчилан оношилж, эмчилснээр 100 хувь эдгэх боломжтой өвчин мөн үү?
Тийм. Зүрх нь өөрөө хүчтэй өвдөлт өгдөг эрхтэн биш. Өөрөөр хэлбэл, зүрх хэтэрхий ачаалласнаас зүрхний булчинг цусаар хангаж байдаг судас бөглөрч, дотор давчдах, бачуурах, халуу оргих, эрүү өвдөх зэрэг зовиур илэрдэг. Гэхдээ дээрх шинж тэмдэг илрэхээс өмнө хүний ачаалал даах чадвар буурах, их гүйсэн мэт бахардах зовиур илэрч эхэлдэг. Үүнийг хүмүүс ханиад хүрэх, астма, эсвэл уушгитай их холбож ойлгосноор цаг алдах нь их. Иймд тухайн хүнд бага ч гэсэн зовиур мэдэгдвэл нэн даруй эмнэлгийн байгууллагад хандсанаар урьдчилан сэргийлэх, оношлох боломжтой юм.
2. Зүрхний хэм алдагдлаа гэж заах үед хүн хамгийн түрүүнд юунаас татгалзах ёстой вэ?
Ингэсэн тохиолдолд хамгийн түрүүнд тайван байж, зүрхээ амраах хэрэгтэй. Мөн зүрхний цохилтыг түргэсгэдэг хоол хүнс, кофе, эм тариа зэргээс зайлсхийх нь зүйтэй. Дараа нь цаг алдалгүй эмнэлгийн байгууллагад хандаж, зүрхний цахилгаан бичлэг хийлгэж, шигдээс болоод зүрхний бусад өвчлөлөөс өөрийгөө хамгаалах ёстой.
Дэлхий нийтээр энэ өвчлөлтэй тэмцэж эрүүл амьдралын хэв маягыг дэлгэрүүлэх хооллолтын урсгал, иогын төрлүүд, боловсролын хөтөлбөр зэрэг маш олон төрлөөр тэмцсээр байгаа. Олон улсын технологийн томоохон акулууд ч энэ өвчний эсрэг чадах чинээгээрээ тэмцэж байгаа. Тухайлбал та бүхний мэдэх Huawei, Samsung, Apple Бүгд л өөрсдийн нэрийн эрүүл мэндийн ухаалаг цаг болон бугуйвчыг худалдаанд гаргасан байдаг.
Эдгээр бүтээгдэхүүний хэрэглээ нь өөрөө эрүүл амьдрах, эрүүл мэндээ хянах трендийг үүсгэж байгаа гэхэд хилсдэхгүй.
Хөгжингүй улс орнууд 24 цагийн турш хүний зүрхний цохилтыг хэмжиж, хянах төхөөрөмжүүдийг тогтмол ашиглаж зүрхний цочмог шигдээс өвчнөөр өвчлөх болон түүнээс болж нас барах эрсдэлийг мэдэгдэхүйц бууруулсаар байна. Энэ ч утгаараа иргэдийг техник технологи хөгжсөн энэ үед таны эрүүл мэндийн байдлыг өдөр тутамд хянадаг ухаалаг бүтээгдэхүүнүүдийг ашиглаж сурах нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв шийдлүүдийн нэг гарц юм.
Энэ удаад зах зээл дээр дундаж боломжийн үнэтэй 3 ижил төрлийн бүтээгдэхүүнүүдийг харьцуулсан судалгааг оруулж байна. Тус бүрийн давуу талыг уншигчдад харьцуулалт хийхэд хялбар байдлаар тодрууллаа.
Samsung Fit E Бүтээгдэхүүний хувьд, өнгөний сонголтын хувьд илүү байлаа. Мөн Mонголд албан ёсны дистрибютерээр зарагддаг.
Huawei Брэндийн HUAWEI Band 4 Бүтээгдэхүүний хувьд нөгөө 2 оо бодвол харьцангуй олон давуу талтай байлаа. Өөрөөсөө USB гаралттай тул цэнэглэгч шаардахгүй. 24/7 зүрхний цохилт хэмжих ба пульс хэт унах болон өсөхөд сигнал өгнө. Дэлгэцийн хэмжээ бусдаасаа том, мөн цэнэгээ удаан барих сайн гэсэн үндсэн давуу талуудтай байлаа. Мөн Mонголд албан ёсны дистрибютерээр зарагддаг.
XiaoMi Mi Band3-ын хувьд үнэ хямд, цэнэгээ илүү удаан барьдаг давуу талтай. Бугуйвчныхаа оосорыг сольж болдог гэхдээ оосорыг тусдаа худалдан авдаг. Мөн Монголд албан ёсны дистрибютерээр зарагддаг.
Харин интернэтээр зарагдаж байгаа бусад ухаалаг бугуйвчнуудын хувьд үнэ болоод өнгөний хувьд харьцангуй олон сонголттой боловч иргэд чанарын баталгаа тал дээх сайтар анхаарч шалгаж авах хэрэгтэй, ихэвчлэн бүтээгдэхүүний насжилт тал дээр баталгаагүй байдаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх