Ирэх долоо хоногт ХААНА, ЮУ болох вэ? (05/16-05/22)


А. Арвинбаяр | YOLO.MN
2022-05-13

YOLO.mn сайт ирэх долоо хоногт буюу тавдугаар сарын 16-наас тавдугаар сарын 22-ны өдрүүдэд өсвөр үеийнхэн болон залуусын хамрагдах боломжтой эвентүүд, уралдаан тэмцээнүүдийн талаарх мэдээллийг багцлан хүргэж байна.

LET'S READ MARATHON

Бүртгэлийн хугацаа: Тавдугаар сарын 7-наас 26 хүртэл

Тайлбар: Амралтаараа гэртээ хялбар аргачлалаар англи хэлнийхээ унших, сонсох, бичих чадвараа сайжруулахыг хүссэн хүн бүрд зориулан Лингорсийн баг хамт олноос англи хэлний уншлагын марафон зарлаж байна

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ҮНДЭСНИЙ НОМЫН БАЯР

,

Хэзээ: Тавдугаар сарын 20-нooс 22 хүртэл

Хаана: Төв талбайд

Тайлбар: Үндэсний номын баяр нь ойролцоогоор 50.000 хүн хүрэлцэн ирдэг соёлын томоохон үйл ажиллагаа юм.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

LET'S TALK ABOUT FAMILY

Хэзээ: Тавдугаар сарын 20-ны 17:00 цагт

Хаана: Хүмүүн олон улсын сургуульд

Тайлбар: Тус эвентээр гэр бүлийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг хэрхэн хамгаалах, амжилттай суралцахад сэтгэл зүйн эрүүл мэнд хэрхэн нөлөөлдөг тухай мэдээллийг олон нийтэд түгээхийг зорьж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ХУЛГАЙЛАГДСАН ТӨВЛӨРӨЛ НОМЫН НЭЭЛТ

Хэзээ: Тавдугаар сарын 21-ны 14:00 цагт

Хаана: Elixir Coffee & Wine Bar-д

Тайлбар: Энэ зууны хамгийн хөдөлмөрч, уйгагүй эрэл хайгуулч, зохиолч, сэтгүүлч Johann Hari-ийн Хулгайлагдсан Төвлөрөл номыг EnkhEmpire publishing албан ёсны эрхтэйгээр орчуулан гаргах гэж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

ХЭРЭГЛЭЭНИЙ СЭТГЭЛ СУДЛАЛ: ОНОЛЫГ ПРАКТИКТ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ НОМЫН НЭЭЛТ

Хэзээ: Тавдугаар сарын 20-ны 15:00-18:00 цагийн хооронд

Хаана: Монголын Уран Зургийн Галерейд

Тайлбар: Оксфордын хэвлэлийн газраас эрхлэн гаргасан "Хэрэглээний сэтгэл судлал: Онолыг практикт хэрэгжүүлэх нь”  номын нээлт тун удахгүй болох гэж байна. Уг номын зохиолчид болох Бэкэриан, Ливи нар сэтгэл судлаачид хэрхэн хэрэглээний сэтгэл судлаач болдгийг, мөн онолыг амьдралд хэрхэн хэрэглэж болох өөр өөр арга замуудыг уншигчдад танилцуулахыг зорьсон.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

                                                         

Update 2022

Хэзээ: Тавдугаар сарын 27-ны өдөр

Хаана: UG Palace

Тайлбар: ЦойлогсоZ болон Лантуун Дохио ТББ хамтран нийгэмд КҮҮЛээр оролцож, өөрийгөө бүтээх, хүрээллээ тэлэх залуусыг нэгтгэсэн ХАМГИЙН ТОМ эвентийг Be better Do better уриан доор зохион байгуулах гэж байна.

Энэхүү арга хэмжээнд оролцсоноор:

  • Салбартаа тэргүүлэгч эрхмүүдийн туршлагаас хуваалцах
  • Үе тэнгийн залуустайгаа мэдлэг мэдээлэл солилцох
  • Танилын хүрээгээ тэлж, сонирхол нэгт хүмүүстэйгээ танилцах
  • Нийгэмд КҮҮЛээр оролцож, хувь нэмрээ оруулах аялалд нэгдэх боломжтой

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

#Хаана юу болох вэ?