Халуун зуны өдрүүдэд сүүдэр бараадан явж, зайрмаг долоон сэрүүцэж байгаа чамд улам их сэрүүцэх нэг арга зааж өгье. Жимстэй, мөстэй цай хийж уу. Дараах хоёр төрлийн жороос өөрийн аль таалагдсаныг заавал бэлтгэж уугаарай. Мөстэй кола мола ууснаас энэ нь амны цангааг илүү тайлж биед ч хоргүй юм.
ГЭХДЭЭ! Мөстэй цайг өдөржингээ эсвэл нэг дор том том залгилан ууж болохгүй. Учир нь хоолой өвдөх нигууртай!
МӨСТЭЙ, ЭНГИЙН ЦАЙ
Элдэв нялуун амтгүй энгийн мөстэй цай уумаар байвал дараах аргаар бэлтгээрэй.
- Ус
- Байхуу цайны 3-4 багц ханд
- Элчэн чихэр
- Шоон мөс
- Гааны ханд (хийхгүй байсан ч болно)
1. Хоёр стакан хэртэй (480 мл) буцалсан усандаа цайны багц хандаа (жимстэй цайны ханд байсан ч болно) хийнэ.
2. Ханд 3-5 минут ууссаны дараа цайгаа авч дэрээс нь дахин хоёр стакан хүйтэн ус хийнэ. Хэрэв амт нэмье гэж бодож байгаа бол бага зэрэг элсэн чихэр хийж болно.
3. Үүний дараа хөргөгчинд хийн 2-3 цаг байлгасны дараа стакандаа мөс хийн дээрээс нь цайгаа хийгээд уухад бэлэн боллоо.
ЖИМСТЭЙ, МӨСТЭЙ ЦАЙ
- Ус
- Байхуу цайны 3-4 багц ханд
- Шоон хэлбэртэй хэрчсэн жимс нэг аяга (өөрийн дуртай ямар ч жимс байж болно)
- 1/2 аяга сахарын сироп
- Нимбэг
- Шоон мөс
- Элсэн чихэр
- Цагаан гаа (Үүнийг хийхгүй байсан ч болно. Уг нь хийвэл илүү гоё сэнгэнэсэн амт ордог юм )
1. Хоёр стакан хэртэй (480 мл) буцалсан усандаа цайны багц хандаа хийнэ. Ханд ууссаны дараа цайгаа авч дэрээс нь дахин хоёр стакан хүйтэн ус хийнэ.
2. Цайгаа хөргөгчинд 2-3 цаг байлгасны дараа гарган сахарын сиропоо хийн хутгана.
3. Дөрвөлжилж хэрчсэн жимсэн дээрээ амны нэг том халбага элсэн чихэр хийж, мөн нимбэгээ голоор нь хуваан зурган дээр харагдаж байгаа шиг шүүсийг нь шахаж хийгээд хольж хутгана.
4. Станканы тал хүртэл мөс болон жимсээ хийгээд анх бэлтгэсэн цайнаасаа хийнэ.
Ингээд халуун зунаар сэрүүцүүлэх амтат сайхан мөстэй цай бэлэн боллоо. Хүсвэл дээр нь нимбэг эсвэр жүржийн хэрчмээр чимэглэж ч болох юм.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх