Дуучин Болдын "B" продакшн шинэ залуу уран бүтээлчдийг дэмжиж, олны танил болгодгоороо алдартай. Тэгвэл Yolo.mn сайт энэ удаа "The Voice of Mongolia" шоуны шилдэг оролцогч, "B" продакшны залуу уран бүтээлч Ариугийн шинэхэн уран бүтээл болох "Тал нутгийн охин" дууг онцолж байна.
Ая: Д. Болд
Үг: Б. Батцэнгэл /Quiza/
Ятга: С. Оюунгэрэл
Гитар: Т. Мөнх-Оргил
Басс гитар: Оюунболд /Swing Round/
Бөмбөрчин: Өөжгий /The Lemons/
Төгөлдөр хуур: Дооноо
Дууны тохируулга: UpsideDownDog Studio.
Alex Reverberi (USA)
Дууны эцсийн мастер тохируулга: United Mastering - Warren Sokol (USA)
Дууны клип: Mongal film production
Library Records-д бичив.
Залуу уран бүтээлч маань шинэхэн уран бүтээлийнхээ талаар өөрийн Фэйсбүүк хуудаснаа:
"Тал нутгийн охин" дууг Youtube, Spotify, Apple Music, Deeper зэрэг хөгжмийн бүх сувгуудаар хүлээн авах боломжтой байна. Ингээд шинэхэн уран бүтээлийнхээ албан ёсны клипийг хүлээн авцгаая!
Энэхүү дуун дээр маш олон чадварлаг уран бүтээлчид ажилласан болоод ч тэр үү, дууг сонссон сонсогчдын сэтгэгдэл маш өндөр байлаа. Сонсогчдын сэтгэгдлээс:
- Солонгост очиж үзээгүй ч Солонгосоос Монголоо санаад байгаа юм шиг санагдаад байх юм?
- Хөдөө нутаг ч сайхан шүү. Хүүхэд нас минь ямар ч санаж бодох зүйлгүй байсан юм бэ дээ...
- Хөдөө өвөө эмээ дээрээ өссөн хүүхэд нас минь нүдэнд үзэгдээд сэтгэл уярч, мэлмий мэлмэрч, бүх эд эсээрээ нэвтэрч сонссон сайхан дуу болжээ.
- Хурдхан шиг Монголдоо харих юмсан.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх