Өдгөө 27 настай дуучин Selena Gomez 2019 оны аравдугаар сарын 23-нд өөрийн Youtube хуудсандаа "Lose You to Love Me" хэмээх шинэ дуугаа нийтэлсэн бөгөөд одоогийн байдлаар тухайн дуу нь 21 сая хандалттай, Youtube сайтын "Trending" буюу хамгийн их хандалт авч буй контентийг онцлох жагсаалтын 1-р байранд орсон байна.
Дууны клипийг iPhone-н хамгийн сүүлийн загвар болох iPhone 11 Pro гар утсаар бичсэн нь олны анхаарлыг ихээхэн татаж байна. Энэхүү загвар нь өргөн, илүү өргөн, телефото гэсэн 3 линзтэй билээ.
Харин клипний найруулга дээр Asap Rocky, Beyonce, Coldplay, Maroon 5 зэрэг алдартай хамтлаг дуучидтай хамтарч байсан туршлагатай найруулагч Sophie Muller ажиллажээ.
Энэхүү уран бүтээл олны анхаарлыг татаж буй дараагийн шалтгаан бол "утга".
"Lose You to Love Me" гэдэг нь "Өөрийгөө хайрлуулахын тулд чамайг тавьж явууллаа" гэсэн утгатай билээ. Түүний шүтэн бишрэгчид энэхүү дууг хуучин найз залуу Justin Bieber-т зориулж дуулсан гэж таамаглаад байгаа. Учир нь түүний энэхүү уран бүтээлд:
"In two months
You replaced us
Like it was easy" буюу "Чи юу ч болоогүй юм шиг хоёрхон сарын дотор л намайг сольчихлоо" гэсэн утгатай мөр байдаг. Энэ хэсгийг Justin Bieber түүнээс салаад 2 сарын дараа одоогийн эхнэр Hailey Bieber-т гэрлэх санал тавьсан үйл явдлыг илэрхийлж байна гэж таамаглаад байгаа юм.
Дууны төгсгөлд:
"And now it's goodbye, it's goodbye for us" буюу "Харин одоо энэ бүхэнд баяртай гэж хэлэх цаг нь ирлээ" гэж хэлээд дуугаа төгсгөдөг.
Ямартай ч энэ дуу найз охин/залуугаасаа салчхаад түүнийгээ мартаж чадахгүй байгаа хүмүүст тохирсон уран бүтээл болжээ. Энэхүү дууг сонсоод тус тусынхаа замаар үргэлжлүүлэн алхацгаая.
Эх сурвалж: www.elle.com , www.cosmopolitan.com
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх