"GILLETTE" брендийн нүүр царай З. ЧИНГҮҮН


Миау | YOLO.MN
2019-10-24

"Mongol HD" телевизийн "Намайг сонгооч" нэвтрүүлгийн шинэ жилийн тусгай дугаарын оролцогч З. Чингүүнийг санаж байна уу? 

Тэрээр орон орны шилдэг 30 залуусаас шалгарч дэлхийн алдарт "Gillette" брендийн нүүр царай болсон гайхалтай мэдээг та бүхэндээ дуулгах гэж байгаадаа таатай байна. Түүний тоглосон сахлын татуургын реклам 10 өдрийн өмнө Америкийн Gillette брендийн Япон дахь албан ёсны дистрибьютерийн Youtube сувагт тавигдсанаас хойш одоогийн байдлаар 1,9 сая хандалт аваад байна. Ийнхүү хурдан хугацаанд өндөр хандалт авсан нь тухайн захиалагч компанийн хамгийн богино хугацаанд хамгийн өндөр хандалт авсан сурталчилгаа болжээ. Ингээд залуу уран бүтээлч Чингүүний "Gillette" брендийн нүүр царай болсон сурталчилгааг хүлээн авна уу.

Чингүүн маань их идэвхтэй нэгэн. Түүнийг "Маараа ft. Уянга - Чамайг би" дууны бичлэгээс харж байсан л биз дээ? 

Хажууд нь байгаа залууг хаана харлаа??? cheekylaugh

Дэлхий дахинд хүч төрөн гарч ирж буй шинэ үеийн шилдэг залуусаа дэмжих хамгийн энгийн арга бол тэдний сошиал хуудсыг дагах билээ. 

heartЭНД дарж түүний Фэйсбүүк хуудсанд зочлоорой.heart 

heartХарин ЭНД дарж түүний Youtube сувгийг "Subscribe" хийснээр Vlog-уудыг нь цаг алдалгүй үзэх боломжтой юм. heart

heartТэрээр ямар ч платформоос илүү Инстаграмаа идэвхтэй ашигладаг шүү. heart

#Proud #Mongolian