Мексик гаралтай Гвадалупе Круз гэх охин дөрвөн настайгаасаа эхэлж шинжлэх ухаан сонирхож элдэв зүйлс туршиж үзэх болжээ. Ингээд найман насандаа нарны эрчим хүчээр ус халаадаг төхөөрөмж зохион бүтээж Цөмийн шинжлэх ухааны шагнал хүртсэн байна. Тэрээр зөвхөн дахин боловсруулсан материал ашиглан халаагуураа бүтээжээ.
Гвадалупе Круз энэ тухайгаа “Хүмүүс ус халаахын тулд мод тайрч түлдэг. Нэг ёсондоо байгальд хамгийн хэрэгтэй зүйлийг үгүй хийдэг. Харин үүний оронд нарны эрчим хүч, энергийг ашиглах нь байгальд ээлтэй” гэжээ.
Түүний гэр бүл уг нарны халаагуурыг байшингийнхаа дээвэр дээр байрлуулж ашигладаг аж. Жаахан охины зохион бүтээсэн ус халаагуур зөвхөн Мексикт биш дэлхийн олон оронд үр өгөөжөө өгнө хэмээн итгэж буй тухайгаа түүний гэр бүлийнхэн culturacolectiva.com сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх