“Эрхээ мэдье” анхлан мэтгэлцэгчдийн мэтгэлцээний тэмцээн зарлагдлаа


Б.Мишээл | YOLO.MN
2019-09-18

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд жил бүр зохион байгуулагддаг “Эрхээ мэдье” мэтгэлцээний аварга шалгаруулах IX дэх удаагийн тэмцээн албан ёсоор зарлагдлаа.

Энэхүү тэмцээнд зөвхөн анхлан мэтгэлцэгчид буюу өмнө нь Карл Попперын мэтгэлцээний аймаг, нийслэл, дүүрэг, улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаагүй сурагчид багаараа оролцох боломжтой юм. Хэрвээ өмнө нь эдгээр тэмцээнд орж байсан туршлагатай бол хойч үедээ боломж олгоорой.
Уг мэтгэлцээний тэмцээнд оролцох нийт багуудад тавигдах шаардлага

  1.  Оролцогчид нь нийт 3 гишүүнээс бүрдсэн баг байх.
  2.  Карл Попперын мэтгэлцээний дүрэм болон мэтгэлцээний шүүлтийн үндсэн дүрмийг судалж мэдсэн байх.
  3.  Багууд зөвхөн өөрсдийн бэлдсэн агуулгаараа шударга мэтгэлцэх бөгөөд бусад сурагчдийн урьд өмнө бэлтгэсэн материал, судалгааг ашиглахгүй байх.

Тэмцээний шийдэл
Энэхүү мэтгэлцээний тэмцээн дараах 5 шийдлийн хүрээнд явагдана.

  1. Хувь хүний эрхийг хамгаалах нь нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаас илүү чухал.
  2. Авилга нь хүний эрхийн зөрчигдөх гол шалтгаан болж байна.
  3. Төр нь ядуусаа халамжлах нь эрхийг нь хамгаалах гол хэлбэр мөн.
  4. Насанд хүрээгүй хүүхдийн цахим хэрэглээг эцэг эх нь хянах нь зөв.
  5. Дэд бүтцээ сайжруулах зорилгоор иргэдийг албадан нүүлгэж болохгүй.

Бүртгэл 
Уг тэмцээн нь 10-р сарын 4, 5, 6-ны өдрүүдэд болох бөгөөд шууд бүртгэл хийгдэх болно. Нийт 120 баг бүртгүүлэх боломжтой.
Тэмцээн болох хаяг: Отгонтэнгэр Их Сургууль
Мөн дэлгэрэнгүй мэдээллийг доорх удирдамж болон 7000-4705 дугаараас аваарай. Нийт оролцох багт амжилт хүсье. Боломжийг битгий алд.

 

#мэтгэлцээн