Өөрийнхөө өндөртэй ижил хэмжээний нумаар харвах хүүхдүүдийг харсан хэн бүхэн тэднийг өхөөрдөнө. Нүүрээ мэнчийтэл татаж татаж сумаа тавихдаа эгээ л том хүн шиг аяглах. Энэ бол Үндэсний сурын талбайд болж буй хүүхдийн харвааны өрсөлдөөнөөс хийсэн миний ажиглалт.
Энэ жилийн хүүхдийн мэргэн, ирэх жилүүдийн улсын мэргэн харваачид гээд нийт 130 хүүхэд цэц мэргэнээ сорьж оролцлоо. Тэдний хамгийн "ахмад" нь 17 настай байсан бол хамгийн бага нь 2 нас 5 сартай өхөөрдөм харваач.
Хүүхдүүд Урианхай болон буриад төрлөөр харвадаггүй бөгөөд гагцхүү өв уламжлал, ёс дэгийг даган халх харваагаар цэц мэргэнээ сорьдог уламжлалтай. Хүүхдийн сур харвааны тэмцээнээс хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх