Өмнө нь бид Солонгос хэл сурах, БНСУ-ийн их дээд хэрхэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах тухай товч ярилцлага хүргэж байсан бол энэ удаа TOPIK буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна.
Өмнөх ярилцлагыг энд дарж уншина уу.
1. TOPIK гэдэг нь Test of Proficiency in Korea буюу Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт гэх үгийн товчлол юм.
2. Энэхүү шалгалтыг "Солонгос улсын боловсролын явцыг үнэлэх академи" хариуцан явуулдаг бөгөөд Солонгос улс болон бусад 72 оронд явагддаг олон улсын хэмжээний түвшин тогтоох шалгалт ажээ.
3. Ерөнхий зорилго нь олон улсад Солонгос хэл соёлыг түгээн дэлгэрүүлэх, БНСУ-н их дээд сургуулиудад элсэн суралцах гадаад оюутнуудын хэлний мэдлэгийн түвшинг тогтооход оршино.
4. Нийтдээ 1-6-р түвшинд үнэлэгдэх бөгөөд 4-ээс дээш түвшинд тэнцсэн тохиолдолд БНСУ-н их дээд сургуульд 50-с доошгүй хувийн тэтгэлэг хүртэх мөн хэлний ангид суралцалгүй шууд үндсэн ангид элсэх боломжтой болох юм.
5. БНСУ-н ихэнх их дээд сургуулиуд Солонгос хэл дээр хичээлээ явуулдаг учраас англи хэлний оноогоор элсэх боломжтой сургуулиуд тун цөөн байдаг.
6. Шалгалтын хувьд үгсийн сан, бичих, сонсох, дүрэм зэрэг 4 төрлөөр 286 оноогоор дүгнэгддэг байсан бол сүүлийн хэдэн шалгалтаас эхлэн нэмэлт өөрчлөлт орж сонсох, бичих, унших гэсэн 3 ерөнхий төрөлд хуваах болжээ.
7. TOPIK-ийн шалгалтад дараах хүмүүс хамрагдах боломжтой
- Солонгос хэлийг эх хэлээрээ хэрэглэдэггүй гадаад хүн
- Гадаадын иргэншилтэй Солонгос хүн
- Солонгос хэл сонирхон суралцагч бүх хүмүүс (Солонгосын иргэн биш)
- Насны хязгаар байхгүй
8. Монгол улсад жил бүрийн 11-р сард болон 4 сард тус тус нэг удаа шалгалт явагддаг бөгөөд шалгалт эхлэх өдрөөс 3 сарын өмнө МУИС-н 2-р байрны 133 тоот өрөөнд бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв Улаанбаатар хотоос өөр газар шалгалт өгөхийг хүсвэл topik.go.kr хуудсанд зочлон мэдээлэл авах боломжтой юм.
9. Дэлхий даяар нийтдээ Солонгос хэлийг төрөлх хэлээрээ 75 сая гаруй хүн ашигладаг бөгөөд Өмнөд Солонгос, Хойд Солонгос, Ян Бианы Солонгос үндэстний өөртөө засах тойрог гэх нийт 3 үндэстний үндэсний хэл юм.
10. Түвшин тус бүрийн үнэлгээний үзүүлэлт: зургаар
11. TOPIK шалгалтын жишээ зарлан: зургаар
TOPIK шалгалтын тухай түгээмэл асуултууд болон хариултууд:
1. Өмнөх шалгалтын материалуудыг хаанаас татах боломжтой вэ?
-Энд дарж өмнөх шалгалтын материалтай танилцана уу.
2. Миний авсан оноо хэдий хугацаанд хүчинтэй вэ?
- Шалгалт өгсөн өдрөөс эхлэн хоёр жилийн хугацаанд шалгалтын оноо тань хүчинтэй байна.
3. Би хувиараа гэртээ Солонгос хэл сурч байгаа юм аа, TOPIK шалгалт өгөх боломжтой болов уу?
-Тийм ээ, насны хязгааргүй бөгөөд хэн бүхэнд нээлттэй.
TOPIK шалгалтад бэлтгэдэг сургалтын төв, албан байгууллага YOLO.mn сайттай хамтран өөрсдийн мэдээллээ дэлгэрэнгүй хүргэх, сурвалжлага хийлгүүлэхийг хүсвэл манай борлуулалтын хэлтэстэй 75553131 утсаар холбогдоно уу.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх