“ҮЕРХЭЛ МИНИЙ БОДЛООР...” санал асуулгад ирүүлсэн уншигчдын сэтгэгдлээс түүвэрлэн хүргэж байна.
А. Намуун
Үерхэл гэдэг нь өөрийг нь бусдаас сайн мэддэг болж, хэдий хэрэлдэж муудалцсан ч буцаад л бие биеэ гэдэг, хамгийн хэцүү үед нь хамт байж чаддаг нөхөрлөл хайр ариун нандин сэтгэл юм.
Bolorjin Bolko
Үерхэл гэдэг нь миний бодлоор бие биенийгээ ойлгож хүндэлж, нэг хүн хоёр болсныг хэлнэ. Мөн бие биедээ сайн болж бие биеэ ойлгож, халамжилж, бусдаас хамгаалж, хайрлах тийм л нэг...
Xa Ku
Үерхэл гэдэг зүйл хоёр янз байдаг ба нэг нь эсрэг хүйстний хүндээ хайртай болсноор тэдний хооронд үүсэх зүрх сэтгэлийн харилцаа харин нөгөө нь найз нөхдийн үерхэл. Эсрэг хүйстний үерхэл одоо яг бидний насанд их учирдаг. Үерхэл бол тийм ч муу зүйл гэж би хувьдаа боддоггүй. Яагаад гэвэл хүнийг маш их тэвчээрт сургаж, омогтой бардам занг нь хөсөр хаяхад хүргэдэг. Хүнийг хайрлах хайрлуулахын сайхныг мэдрүүлдэг, хайртай хүмүүсээсээ уучлал гуйхад сургадаг олон сайхан талтай болохоор юм уу даа. Бидний насны хайр сэтгэлийн асуудал их ээдрээтэй байдаг. Нэг үерхэнэ, анхандаа сайхан харилцаатай биенийхээ муу талуудыг сайн мэдэхгүй харин удаад дасаад ирэхээрээ муу талуудаа харуулж эхэлнэ. Ингээд л цаг хугацаа явахын хэрээр үл ойлголцоно муудалцана тэгээд сална. Үүний дараа л тэр үерхэл гэгч шохоорхол байсан уу эсвэл жинхэнэ хайр байсан үгүй нь мэдэгдэнэ. Яаж вэ? гэхээр жинхэнэ хайраас салсан ч эргээд нийлэх бие биедээ буулт хийх уучлал гуйх уужуу ухаан гардаг. Яг нэг хүн шиг л байдаг. Түүнийг өвдөхөд яахаа мэдэхгүй сандраад л ямар ч царайтай байсан ичэхгүй хамт байна. Бие биенийхээ хамгийн сайн найз болдог. Хамт уйлж инээж хором мөч бүрт л хамт баймаар санагдаж удаан хол байхаар санана эмзэг эрх болоод л амархан гомдож амархан баярлана гээд л олон ч зүйл бий хэлээд байвал дуусашгүй. Ингэж явсаар байгаад нэг л мэдхэд гэр бүл болсон сайхан ээж аавууд ч олон бий. Манай эмээ хэлдэг л дээ “Бага наснаасаа үерхээд суух чинь сайхан л байдаг юм гээд л. Үерхэлээ бат бөх салшгүй хадгалж үлдмээр байвал эхлээд үнэнч бай дараа нь үл ойлголцлоос болж битгий муудалцаж бай яагаад тэр хүнийхээ тайлбарыг сонсож болохгүй гэж чамд үнэхээр хайртай л бол үнэнгээ хэлдэг юм. Чи түүндээ хайртай нь үнэн л юм бол уучилж бас уучлалт гуйж бай. Хэзээ ч бүүр хэзээ ч битгий түүнийгээ харааж бас маш их гомдоох үг хэлж бай. Хоёр биедээ итгэж бай. Халамжтай түшигтэй байх нь маш чухал зүйл. Ийм л байх юм бол хосын харилцаа сайхан чигээрээ удаан үргэлжилдэг юм. Бидний насанд үерхээд нэг маргалдах зүйл гараад л шууд салаад дахин эвлэрэх талаар бодсон ч бардам зандаа дийлдээд байвал тэр зүгээр л шохоорхол гэсэн үг. За харин найз нөхдийн үерхэл бас үүнээс дутхааргүй сайхан насны найзаа зөв таньж сонгож нөхөрлөх юм бол эмгэн өвгөн болсон ч залуу үеэ дурсаад инээгээд суух хүртлээ үерхэдэг тийм л бат бөх салшгүй. Найзууд ч бас үнэн ч байх хэрэгтэй. Нэгэн дээр нь очиж чамайг муулаад чам дээр очиж нөгөөгөө муулдаг найз бол хэзээ ч хэрэггүй. Хэцүү цагт буюу яг яахаа мэдэхгүй үед хажууд биш ч холбоотой байгаад зөвөлгөө өгдөг хүнийг л найз гэнэ байх. Надад олон танил байгаа ч сайн найз байхгүй танил найз хоёрын голд л байдаг хоёрхон хүн байдаг. Иймээс надад найз гэдэг хүний талаарх мэдлэг их байхгүй болхоор бичих зүйл дууслаа.
С. Ххххх
Үерхэл гэдэг эрэгтэй эмэгтэй хоёр хүн биенээ хүлээн зөвшөөрч хайрлаж шинэ харилцаа үүсгэхийг хэлнэ
Ундрал'У'г'г Унлрал'У'г'г
Үерхэл гэдэг нь найз нөхдийн дунд оршдог зүйл гэж би боддог. Нэг нэгнээ хэцүү үед нь тулж түшиж сөхөрч унасан үед нь түшээд босгохыг хэлнэ. Үерхэлийг дотор нь хоёр хуваадаг. Нэг нь эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн бие биедээ сайн болж нэг нэгнээ хайрлаж дасахыг хэлдэг бол нөгөө үерхэл нь найз нөхдийн дундах бат бөх нөхөрлөлийг үерхэл гэнэ гэж би боддог.
트기와
Үерхэл бол хэцүү үед бие биенийхээ зовлонг нимгэлж, ойлгож, бодлоо хуваалцаж, бие биенээ хайрлаж халамжлах хайрын эхлэл мөн ёс суртахуун юм. Надад хамгийн гоё зүйл хайртаа шүү миний бацаанаа @Шүрка
Б. Болормаа
Үерхэл дотроо хоёр янз байдаг байх.
1. Хайр
2. Найз нөхөд
Хайрын үерхэл нь бие биедээ татагдаж таалагдах бас дурлаж эхэлнэ. Тэгээд цаашдаа хамт амьдрах хүн мөн үү, үгүй юу гэдгээ шийддэг байх. Харин найз нөхдийн үерхэл бол их чухал. Хүн найзгүйгээр хэцүү байх болно шүү.
Б.Соко 'Ноо
Үерхэл гэдэг нь нэгнийхээ муу талыг мэддэг ч гэсэн түүнийгээ хамгийн шилдэг нь гэж бодсоор байхыг хэлнэ.
Нур-Али Серик
Үерхэл миний бодлоор найзуудтайгаа хамтдаа цагийг зөв зохистой ашиглах боломж гэж бодож байна.
Б. Солонго
Үерхэл бол бие биедээ өөрсдийн гэсэн орон зайг илүү бий болгож өөрийгөө таньж мэдэхэд туслах холбоо. Үерхээд тэр хүнээ хүлээх, үнэнч байх, итгэхэд хүн жинхэнэ хүн болж чаддаг. Тиймээс л үехэл нандин юм.
Maagii Maagii
Үерхэл гэдэг миний бодлоор найз нөхөдтэйгөө дотно байх боломж болон хайр сэтгэлийн анхны харьцаа. Өсвөр насныхны сэтгэл зүрхээ нэгтгэх нь миний бодлоор үерхэл.
Энх Тамир
Үерхэл гэдэг нь гэрлэлтийн үндэс суурь...
Гаухар Зиядабек
Миний бодлоор үерхэл гэдэг нь хайр биш, аливаа хүний хэсэг хугацааны сонирхол гэж бодож байна.
Шн 'Э
Үерхэл гэдэг нь алдаа дутагдлыг нь хүлээн зөвшөөрч ямар ч үед тухайн хүнийхээ саналыг хүндэтгэн хүлээн авч, гунигласан үед нь хажууд нь байж түүнийхээ сул талыг далимдуулж ашиглан буруу зүйл хийлгэлгүй харин ч бусдаас хамгаалж чин сэтгэл хайр халамж болож хажууд нь хамт байхыг хэлнэ.
Enh Jin
Амьдралынхаа төлөөх цаашдын ирээдүйгээ цугтаа туулах хүнээ олохын тулд хүнтэй үерхдэг байх.
Дөк Мөнхдөлгөөн
Сэтгэлгүй хайр, зүрхгүй дурлал бий болоогүй цагт үерхэл гэдэг өөрөө оршин тогтнож байдаг.
Х. Батууш
Үерхэл бол тухайн хүний амьдралын ханиа олох эхний алхам юм.
О. Зул
Үерхэл гэдэг бол хоёр янз байдаг. Найзуудын үерхэл, эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийн үерхэл гэж байдаг. Найзуудын үерхэл нь дотно нөхөрлөж найзалж бие биенээ дэмжин туслах явдлыг хэлнэ. Харин нөгөө үерхэл бол хайр сэтгэлийн тогтолцоон дээр тогтож цаашдаа амьдарна хайрлаж хамгаална гэсэн зорилгоор харьцахыг хэлнэ. Ингэхдээ зөв үерхэх хэрэгтэй. Харин зарим хүүхдүүд буруугаар ойлгодог. Эдгээрийг л үерхэл гэдэг.
Illumi Zoldrick
Үерхэл гэдэг нь найзаас арай дотно болохыг хэлнэ. Гэхдээ шаал хэрэггүй зүйл, үерхлээ гээд ямар үүрдийнх юм биш.
Ноёнтон Рүүк
Үерхэл гэдэг бол нэгнийхээ амьдралд өнгө нэмж урам өгч сэтгэл санаа улам илүү сайхан болгодог өөрийг нь гэх хүнтэй, зовоход ч хажууд байх тэр хүний хийсэн үйлдэл болгон нь өөрт нь таалагдаж амьдралыг өөрөөр харж эхэлдэг. Энийг л үерхэл гэж би боддог.
Odko Odko
Миний бодлоор үерхэл бол
Бие биеэ хайрлан халамжлах бие биедээ итгэх туслах, энхрийлж хайрлах
Бие биеэ ойлгох, яг л нэг хүн шиг байхыг нь үерхэл гэж нэрлэдэг.
Зэвээ 'Б
Гэрлэнэ гэж л үерхдэг шт. Тэгээд нэг нэгнээ ойлгож нэг хүн шиг байхыг л хэлнэ дээ. Зүгээр үерхээд салах юм бол үерхэл биш шохоорхол юм.
М. Алтан Шагай
Нэгнийгээ ойлшож буулт хийж чаддаг бас үнэнгээсээ хайрлаж чадах юм бол үерхэл гэж хэлнэ ээ, би лав.
Мишээл Б.
Үерхэл гэдэг хүүхэд насны гэнэн томоогүй үеийн дурсамжийн нэг мөн ариун нандин зүйл юм. Хайр итгэлцэл, халамж, ойлголцол дээр тогтдог бидт зүйл юм. Бодит гэдэг нь хүний нүдэнд харагддаг биш хүний зүрх оюун санаанаас үүдэн гардаг сэтгэл юм. Харин үерхлийг ашиг сонжоо хайж нөхөрлөвөл тэр нь бүтэхгүй юм. Үерхэл гэдэг тодорхойлолт нь олон янз байдаг л даа. Би ч бс өөрөө нэг хөвгүүнтэй дөрвөн жил үерхэж байна. Олон ч хүнд зөвлөгөө өгч байсан. Тэдгээр зөвлөгөө дунд нэг л асуудал олон хүний санааг зовоодог. Тэр нь
-Нэг нэгнээ ойлгохгүй хэрэлдэх
-Өөрийнхөөрөө зүтгэх
-Нэгэнтэйгээ ойлголцохгүй байдал
-Нэг нэгнээсээ ичин санаа зовох гээд л олон янзын асуудал байдаг. Хайр гэдэг зарим хүмүүст хатуу харин заримд нь их сайхан ариун зүйл. Хайрыг хатуу хэцүү гэж бодож байдаг хүмүүс нь ойлголцол итгэлцэл гэдэг зан ааш нь жаахан дутмаг, харин энэ зан чанаруудыг өөртөө суулгаж чадвал хэзээ ч салахааргүй тийм хос болж чадна. Үерхлийн гол зүйл нь нэг нэгнээ ойлгож чадвал хэзээ ч салахааргүй тийм хос болж чадна.
•• сэтгэл ••
Үерхэл гэдэг бол тэр хүнийг арай өөр өнцгөөс харж түүнийг харахаараа ичиж нэгэндээ хайр халамж тавьж хамтдаа байхдаа сайхан санагдаж яагаад ч юм нэгэндээ хөөрхөн харагдахын тулд өөрийгөө гоёж бусдаас нэгнийгээ харамлаж жоохон юман дээр нэгэндээ гомдож тэр хүндээ эрхэлмээр санагдахыг хэлнэ. Зарим хайргүй хэрнээ үерхдэг хүмүүсийг ойлгохгүй юм. Үерхэл гэдэг бол зүгээр нялуураад салах биш цаашдаа хамтдаа гэрлэнэ гэж зорилго тавих хэрэгтэй.
Эрдэнэбатын Энхзул
Юм бүхний үндэс, насаараа уншаад ч дуусахгүй ном. Хамгийн төгс бүх зүйлийн бүрэлдэхүүн юм аа.
Spcl Blops
Миний бодлоор үерхэл гэдэг нь аливаа хоёр эр эм хүүхэд болон залуус хоорондоо нэгэн итгэл сэтгэлээрээ нэг хүн шиг болж холбогдож байгаа зүйлийг хэлдэг. Үерхэлийг хүмүүс их олон янзаар боддог. Үерхэл бол амьдралд нь нэгээхэн дурсамж болж тухайн хүний сэтгэл санааг тайвшруулж нөгөө хүн нь чамайг ойлгохыг хэлнэ.
Б. Энэрэл
Ер нь үерхэл гэдэг бол амьдралын эхлэл л гэж боддог шт. Бие биенийгээ таньж мэдэх цаг хугацаа бөгөөд гэрлэлтийн өмнөх үе. Уг нь бол хүмүүс гэрлэж нэг гэр бүл болж амьдарлаа тэр хүнтэйгээ хамтдаа туулах гэж л үерхэж нөхөрлөдөг. Харин одоо үед ихэнх хүүхдүүд дуртай үедээ үерхээд л жоохон муухай харьцангуут нь хаядаг. Энийг үерхэл гээд л хүүхдүүд яриад байх юм. Энэ бол үерхэл биш ээ, зүгээр магадгүй та нарын цаг нөхцөөх шалтаг байх. Зүгээр миний л бодол шүү
Билгэ Бэк
Үерхэл бол зүгээр л хамт байхыг хэлдэггүй, харин бие биенээ ойлгож бас нэгнийхээ саналыг сонсож ойлголцохыг хэлнэ. Үерхлийг нэг үгээр хэлбэл хайр. Хайр нь зөвхөн хоёрхон зүйл дээр л тогтдог. Тэр нь итгэл болон сэтгэл. Тэдгээрийг чулуу гэж төсөөлбөл нэгнийхээ итгэлийг алдахад чулуу хазайж эхэлнэ. Харин биендээ сэтгэлгүй болох үед чулуу доошоо унаж хайр гэдэг зүйл байхгүй болно
Б. Анастасия
Үерхэл гэдэг нэг нэгнийгээ мэдэх таньж илүү дотно болохыг үерхэл гэдэг. Гэхдээ үерхээд салахдаа сайн найзуудын харилцаа нь улам сааталтай болж хайрцахгүй болох үе байдаг. Тэр бол хамгийн аймшигтай. Хайр халамж үнэнч байдал дотно байж бие биеэ хайралахыг хэлнэ.
Ц. Г. Болороо
Би үерхэж үзээгүй л дээ. Гэхдээ миний бодлоор үерхэл гэдэг нь эрэгтэй эмэгтэй хоёр хүн энгийн найз нөхдөөсөө илүүтэй бие биенийхээ гадаад төрх, дотоод зан чанарт татагдан илүү их дотносмоор санагдаж, бусад найз нөхдөөсөө илүү дотно харилцаа тогтоохийг хэлэх байх. Мөн шохоорхлоо хайр дурлал гэж нэрлэдэг. Жинхэнэ хайр дурлал том хүмүүст тохиолддог хайртай хүнийхээ төлөө юу ч хийж чадахаар амьдрал ойлгосон үед л илрэх байх аа. Гэхдээ бидний үеийн хүүхдүүдийн шохоорхол хувь хүндээ хэрхэн нөлөөлөхийг хэн ч тааж мэдэшгүй ээ. Учир нь үерхэж байгаад салсан хүүхдүүдийн зан араншин сэтгэл зүйд нь хүчтэй нөлөөлдөг болохийг найзуудаасаа мэдсэн билээ. Анхааруулах зүйл: Энэ бичсэн зүйлийг ямар нэгэн ном сэтгүүлээс хараагүй бөгөөд өрийн үзэл бодлоо илэрхийлсэн болно.
Т. Туяа
Цаашдаа ганцаараа үргэлжлүүлэн алхах уу? Эсвэл хамтадаа цуг алхах уу? гэдгийг шийдэж өгөх нэгэн дэнслүүр юм уу даа. Мөн бие биеэ таних алтан боломж.
Зулка Зулаа
Үерхэл гэдэг бол 100 дахь хоног тэмдэглэл биш биенийгээ илүү их ойлгож хайрлах юм.
セル カイ
Үерхэл гэдэг нь бусдаас илүү ойр дотно бие биенийгээ ойлгож дэмжиж, бие биедээ тусалж, нэг нэгнийхээ алдаа дутагдлыг хэлж засаж залруулж, бие биедээ анхаарал халамж тавьдаг илүү ойр дотно харьцааны үндэс л байх даа. За тэгээд үерхлийн давуу тал гэвэл хүнийг ойлгож, сонсож, тусалах, хамтдаа шийдвэр гаргаж ярилцах чадвар нэмэгддэг гэж бодож байна өө.
Л.И. З.
Үерхэл гэдэг бол бие биенээ ойлгож чаддаггүй зүйлд нь тусалж чаддаг зүйлүүдээсээ хуваалцаж зарим талаараа ах дүүс шиг байж бие биетэйгээ илэн далангуй ярилцаж ирээдүйнхээ талаар ярилцаж ирээдүйгээ бие биеэрээ төсөөлөхийг хэлдэг болохоос худлаа нялуун үгс хэлж нялуурч худлаа зугаагаа гаргадаг зүйл биш
Буянзаяа Ш.
Ойр дотно харилцааны нэг хэлбэр үерхэл, нөхөрлөл нь хүмүүс ижилдэн дасах, санал бодлоо солилцох, бие биедээ дэмжлэг туслалцаа үзүүлэх зэргээр илэрлэг. Үерхэл нөхөрлөлийн талаар хүмүүс өөр өөр бодолтой байдаг. Зарим хүмүүс олон найзтай байхыг хүсэж, тийм оролдлого хийж байхад зарим нь хэн нэгэнтэй дотно холбоогүйгээр сэтгэл хангалуун байж чаддаг. Нэг хэсэг нь найзын холбоогоо тасарсанд сэтгэл эмзэглэдэг байхад нөгөө хэсэг нь бусдыг гомдоосон доо нэг их сэтгэл зовдоггүй. Гэтэл зарим нь бусдын итгэлийг хүлээж , үргэлж найз нөхдийн анхаарлын төвд байж чаддаг. Үерхэл нөхөрлөл нь хүн нийгэмд хүлээсэн үүргээ биелүүлж, эрхээ эдлэн амьдрахад нь тусалдаг гэж боддог. Үерхэл нь хүмүүсийн хамгийн нандин харилцааны нэг бөгөөд нэг нэгнийгээ таньж мэдэх, хайрлаж хүндлэх, хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ бие биедээ итгэл хүлээлгэх зэргээр харилцан хамааралтай болсноор эхэлдэг гэж үздэг.
Изабэлла Э.
Хэн нэгны тоглоом биш бие биедээ нээлттэй ханддаг чин сэтгэлээсээ ярилцдаг чөлөөт цагаар хамтдаа дуртай зүйлээ хийхийг хэлдэг.
А. Хүслэн
Таалагдсан хүнээ илүү сайн мэдэх бие биенээ илүү сайн ойлгодог болох үе шат
Naranbolor Boloroo
Үерхэл гэдэг нь нэг талаас үүрэг хариуцлага юм. Нөгөө хүнийхээ итгэл сэтгэлийг нь алдахгүй байх явдал. Нэг нэгнийгээ сайтар мэдэж авч бүх алдаа дутагдлыг нь олж харсан ч ойлгож хайрлаж чадахаар юм шиг байвал үерхэж болно. Нэгэнт л бусдаас илүү дотно байх гэж үерхэж байгаа юм чинь түр зуурын шохоорхол сэтгэл хөдлөлөө далд хийж байгаад БИ ЭНЭ ХҮНТЭЙ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЖ ЧАДАХ УУ? ТҮҮНИЙГ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАЖ ЧАДАХ БИЛ ҮҮ? гэж өөрөөсөө асууж үзээд хариулт чинь ЯМАР Ч эргэлзээгүй тийм гэж гарвал эргэлзэх хэрэггүй. Тэгээд үерхэж байх хугацаандаа нэг нэгэндээ хэт гомдллохгүй тунихгүй байж аль болох ойлгож хайрлах хэрэгтэй.
Tushka Tushka
Үерхэл бол миний бодлоор найзуудыгаа өмнөхөөсөө илүү их таньж мэдэх боломжийг өгдөг бас нэг зүйл дээр үргэлж санал нийлж бие биенийгээ халамжлахыг хэлнэ.
Б. Тимон
Үерхэл гэдэг нь миний бодлоор найзуудтайгаа маш дотно болохыг хэлнэ. Өсвөр насны үерхэл бол нэг нэгэндээ хайртай болж сэтгэл зүрхээ нэгтгэхийг л хэлэх байх.
Амка Ф.Ш
Үерхэл гэдэг нь итгэлцэл, ойлголцол, халамж.
Жич: Санал асуулгад оролцсон уншигчдын фэйсбүүк нэрийг ашигласан болно.
Үерхлийн талаарх уншигчдын бичсэн тодорхойлолтыг бүтнээр нь сонирхохыг хүсвэл ЭНД дараарай.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх