Итгэл найдвар боломж- Улаанбаатар 2019 марафон энэ хагас сайн өдөр болно


О.Дорж | YOLO.MN
2019-09-11

Итгэл найдвар боломж- Улаанбаатар 2019 марафон нь есдүгээр сарын 14-ны өдөр буюу энэ хагас сайн өдөр зохион байгуулагдах гэж байна. Мөн жил бүрийн 9-р сарын 2 дахь долоо хоногийн бямба гарагт ерөнхийлөгчийн ивээл дор зохиогдож байхаар хуанлид тогтмолжив.  Ингээд та бүхэнд "Итгэл найдвар, Боломж Улаанбаатар 2019" бүх нийтийн марафоны дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна. 

2015 оноос хойш Итгэл найдвар, Боломж –Улаанбаатар марафонд давхардсан тоогоор нийт 10000 гаруй хүн гүйж, 1300 сайн дурын ажилтнууд зохион байгуулалтад өөрийн хувь нэмрээ оруулж, 60 гаруй хувийн болон байгууллага мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр ивээн тэтгэж, дэмжин оролцжээ.
Энэхүү үйл ажиллагаанаас цугларсан хандив, орлого нь нийгэмд, үлгэр жишээ үзүүлэх хөгжлийн бэрхшээлтэй тамирчдыг хөгжүүлэх, улмаар тив дэлхийн олон улсын марафон оролцох боломж бүрдүүлэх зорилготой “Марафон аялал”, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг спортоор нийгэмшүүлэх “Ахиллис Монгол клуб”, тусгай сургууль дээрх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг гүйлтээр нийгэмшүүлж, өөртөө итгэх итгэл бий болгох нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Ахиллис Хүүхэд”, гэнэтийн осол, өвчин эмгэгийн дараах нийгмийн нөхөн сэргээлтийн дэмжих бүлгийн “Даван туулагч”, цаашдаа энэхүү нөлөөллийн марафоныг олон улсын стандартын дагуу сайжруулан хамрах хүрээг өргөжүүлэх зэрэг үйл ажиллагаануудыг санхүүжүүлэхэд зарцуулж байна.

Зай, төрөл:

  • 3 км - бүх насныхан
  • 5 км
  • 10 км
  • 21.096км
  • 42.195 км

Насны ангилал (эрэгтэй, эмэгтэй):

  • 18- 29;
  • 30- 39;
  • 40- 49;
  • 50- 59;
  • 60- 69;
  • 70+

БҮРТГЭЛ: https://www.ticket.mn/event/datr/6/ 
Утас: 77661122 | 99039680
Эвент: https://www.facebook.com/events/316337095752561 
Болох өдөр: 2019 оны 9-р сарын 14
Болох газар: Үндэсний цэцэрлэгт хүрээлэн
#ИтгэлНайдварБоломж #ХамтдааГүйцгээе #ХөгжлийнБэрхшээлХөгжлийнСаадБиш #Марафон #Улаанбаатар #ГэрБүлийнХөгжилтэйГүйлт
Бусдын төлөөх үйлс бүхэн төгөлдөр 

#марафон