ЯГААН ЦАС ГЭЖ СОНССОН УУ?
Цасан ширхэг өнгөгүй, тунгалаг байдаг бөгөөд цас цагаан харагддаг учир нь усны талстаас бүх өнгөний гэрлийн долгион ойдогт оршдог. Харин бүх өнгийн гэрэл нийлээд цагаан харагддаг гэнэ. Заримдаа хэтэрхий их тоос шороо наалдаж эсвэл цэвэр усны замгаас ялгарсан пигментүүд цасыг хар, улбар шар эсвэл цэнхэр өнгөтэй болгодог байна. Ингээд хамгийн романтик, ид шид, ариухан мэдрэмж төрүүлж чаддаг цасны тухай сонирхолтой баримтуудыг хүргэе.
Калифорнийн Сьерра-Невада нуруунд ордог ягаан цас нь бүр тарвасын үнэр, амттай байдаг аж. Астаксантин гэх улаан пигментийг агуулдаг хламидомонас нивалис замаг энэ нуруудын хэсгийн цасанд байдаг учраас цасны өнгөнд нөлөөлж ягааруулдаг гэдгийг судлаачид тогтоожээ.
Мөн 1955 онд Калифорнид фосфортсон туяатай ногоон цас оржээ.
Ногоон цаснаас амссан хүмүүс нас барсан бол гар дээрээ тавьж үзсэн хүмүүсийн арьсан дээр тууралт гарсан байжээ.1969 онд Шведэд Зул сарын баяраар хар цас орсон нь олон хүнийг цочирдуулж байсан бол 2001 онд Колорадод шийгуаны амттай ягаан цас оржээ. Энэ нь мэдээж өмнө дурдсан замагтай холбоотой. Үүнтэй адил ягаан өнгөтэй ч шийгуаны амтгүй цас 2006 онд Приморьед орж байсан нь тэмдэглэгдэн үлджээ.
Цастай холбоотой бусад сонирхолтой мэдээллийг хүргэвэл
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх