“Оюу толгой” компани тэтгэлэгт хөтөлбөрүүдээ зарлалаа


“Оюу толгой” компани 2010 оноос хойш 2500 гаруй оюутан, сурагчдыг тэтгэлэгт болон бусад боловсролын хөтөлбөртөө хамруулан ажилласан юм.

Харин энэ удаа “Дотоодын тэтгэлэг”-т болон “Залуусын хөгжлийн хөтөлбөр”- өө зарлаад байна. Дотоодын тэтгэлэгт хөтөлбөрийг Монголын их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр амжилттай суралцаж байгаа 25 нь оюутанд олгох юм. Энэхүү тэтгэлэгт сургалтын төлбөр, сар бүрийн тэтгэмж, хөдөө орон нутгийн оюутанд дотуур байрны төлбөр, “Оюу Толгой” ХХК-ийн “Залуусын хөгжлийн хөтөлбөр”- т хамрагдах зэрэг боломжууд багтана.

ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

  • Монгол Улсын иргэн байх
  • Дотоодын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 2, 3, 4 дүгээр дамжааны өдрийн ангийн оюутан байх
  • Сурлагын голч дүн 3.2 ба түүнээс дээш байх(4.0 хүртэлх томьёоллоор)
  • Бусад тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаагүй байх.

Материал хүлээн авах хугацаа: 2019.10.18

Харин “Залуусын хөгжлийн хөтөлбөр”-т ЕБС- ийн 12-р ангийн 50 нь сурагчийг шалгаруулж авна. Энэхүү хөтөлбөрт хамрагдсанаараа өөрийгөө нээж, олон найз нөхөдтэй болохоос гадна төслүүд дээр  ажиллах боломж олдох юм. 

ЕРӨНХИЙ ШАЛГУУР:

  • Монгол Улсын иргэн байх
  • Улаанбаатар хотын ЕБС- ийн 12-р ангийн сурагч байх
  • Сурлагын дүн 85 ба түүнээс дээш байх /100 онооны үнэлгээгээр/
  • Нийгмийн оролцоо, манлайлах чадвар сайтай байх

Материал хүлээн авах хугацаа: 2019.11.15

Маргааш буюу 2019 оны 9 дүгээр сарын 12-ны Пүрэв гарагийн 14:00-15:00 цагт “Оюу толгой” компанийн тэтгэлэгт хөтөлбөр танилцуулах өдөрлөг ШУТИС-ийн төв байрны хурлын танхимд болно. Энэхүү өдөрлөгийн үеэр 2019-2020 оны хичээлийн жилд хэрэгжих тэтгэлэгт болон боловсролын хөтөлбөрөө танилцуулахаас гадна “Оюу толгой” компанид ажилд орж буй найман шинэ төгсөгчийн ажлын дүрэмт хувцсыг гардуулж, хөдөлмөрийн гэрээ байгуулна. 

Дэлгэрэнгүй мэдээллийг http://bit.ly/2koy4dB аваарай.

#тэтгэлэг