ОХУ-д 5-аас дээш жил суралцаж авсан зэргийг МАГИСТРЫН зэрэгтэй ДҮЙЦҮҮЛЭХЭЭР боллоо


Сондор | YOLO.MN
2018-04-27

Монгол Улсын иргэдийн ОХУ-д тав ба түүнээс дээш жил суралцан авсан мэргэжилтний зэрэг олгосныг гэрчлэх дээд мэргэжлийн боловсролын дипломыг магистрын зэрэгтэй дүйцүүлэхээр шийдвэрлэлээ.

Мөн болзол хангасан иргэдийн хүсэлтийг судлан, магистрын зэрэгтэй дүйцүүлэх эсэх талаар лавлагаа гаргаж, нарийвчилсан бүртгэлд авч ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Дээд боловсролын бодлогын газрын дарга Т.Амаржаргаланд үүрэг болголоо. ​

Дээрш тушаалыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дахь хэсэг, 2003 оны 7 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан “Боловсролын баримт бичиг эрдмийн зэрэг, эрдмийн цолыг харилцан хүлээн зөвшөөрөх” тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн 7 дугаар зүйлийг үндэслэн гаргажээ.

Эх сурвалж: БСШУСЯ

#Russia #Learning #Magister