Дуучин Наки: Цомгийн баяраараа хайрын энергийг хайр найргүй цацна


О.Хандмаа | YOLO.MN
2019-09-10

“Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг, хөгжмийн найруулагч, Наки нэрээрээ олонд танигдсан Б.Нацагдорж удахгүй өөрийн бие даасан анхны цомгоо өлгийдөн авах гэж байна.

Түүнийг дуучин Ука, Болд, "Камертон", "Гурван охин" зэрэг олон хамтлаг дуучдын уран бүтээл дээр ажилласан "Ocean Grey" студиэр нь бид сайн мэдэх билээ.

Тэрбээр “Миний уран бүтээлийн оргилуун үе ирээд байна” хэмээн урам зориг дүүрэн шинэ цомгийн нээлт, тоглолт хийхээр төлөвлөжээ.

Шаргуу хичээллэж бэлдсэн түүний уран бүтээлийн цомгийн нээлт, тоглолт есдүгээр сарын 14-ний бямба гарагт 20:00 цагт On’n Off Production-ний байранд болох юм. 

Шинэ цомгоо “Ми Сэнти” хэмээн нэрлэсэн ба тус цомгийн баяраа сонсогчидтойгоо тэмдэглэн өнгөрүүлэхээр догдлон хүлээж буйгаа бидэнтэй хуваалцсан юм.

Энэхүү цомгийн нээлт, тоглолтод хүрэлцэн ирсэн хүмүүст “Хайрын энергийг хайр найргүй цацна” хэмээн онцолсон юм.

“Ми Сэнти” цомогт дараах есөн дуу багтжээ. Үүний дөрөв нь аль хэдийн сонсогчдын хүртээл болсон ба үлдсэн дуунууд нь шинэ уран бүтээлүүд аж.

1. Гэгээ
2. Mi Senti
3. Wonder
4. Зөн
5. Зүүдэн
6. Valentine
7. Ирмэх төдийд
8. Шагнал ба гуниг
9. Still

#songs