“Forbes” Монголын “Michel&Amazonka” брэндийг онцолжээ


О.Хандмаа | YOLO.MN
2019-08-28

“Монгол улсын нэрийг цуурайтуулан өсөн дэвжиж буй Michel&Amazonka брендийн ард байдаг эгч дүүстэй танилц” гэсэн гарчигтай нийтлэлийг өчигдөр Forbes өөрийн веб хуудаснаа нийтэлжээ.

Тус нийтлэлд “2013 онд байгуулагдсанаасаа хойш энэхүү бренд нь Монгол улсын загварын зах зээлийг тодорхойлж байгаа бөгөөд тэдний гаргасан загвар бүрт талархмаар аж.

Стилл имиж, хэв маягийг ойлгох мэдрэмж гэдэг өөрөө хүн бүрт заяагаад байдаг зүйл биш. Гэвч тэр бүх зүйл Michel&Amazonka-гийн шинэлэг загварын чиг хандлага бүхий коллекцуудаас харагдах ба энэ л чадвартаа дөрөөлөн маш хурдтай урагшлан гялалзаж байгаа хамт олон гэж тодорхойлуулахад хүрсэн байх. 

Үндэснийхээ хэв шинжийг агуулсан дээлийг хатгамал бүхий бомбер хүрэм болгон шинэчилж байснаар тэдний загварын салбарын гараа эхэлж байжээ. Нэр алдрын эзэд болоод буй энэхүү бренд нь улсын нийслэл Улаанбаатарынхаа хамгийн загварлаг хүмүүсийн анхааралд аль хэдийнэ өртөж чадсан нь, үүнийгээ дагаад олон эрсдэлийг хүлээж байгаа зэрэг нь тэднээр бахархах нэг шалтгаан” хэмээн бичжээ.

Мөн Монголын загварын салбар, цаашлаад тогтвортой урагшлахын тулд тэдний хийж буй алхмууд, урам зоригоо хэрхэн хаанаас олж авдаг, бизнес болон гэр бүлийн харилцаагаа хэрхэн тэнцвэртэй авч явдаг зэрэг асуудлаар нээлттэй ярилцсан байна.  

Эх сурвалж: Forbes

#fashion