Бие махбодын талбарт тулгардаг томоохон асуудлуудын нэг бол нойр. Эрдэмтдийн судалгаагаар нойргүйдэл нь сэтгэл санаа тавгүйтэх, тааруухан дүн авах, алдаа эндэл гаргах, стресст өртөхөд нөлөөлдөг аж.
Ядарсан үедээ чи бүх зүйлийн тэнцвэрийг алдагдуулж, хэтрүүлж бодох нь ёс мэт. Үсний засалтын чинь талаар хүний хэлсэн жижигхээн шүүмжлэлийг мартаж болшгүй доромжлол мэтээр хүлээж авна. Дараа долоо хоногт өгөх түүхийн шалгалт дааж давшгүй хүнд ачаа шиг санагдана.
Энэ бүхэн чамайг явдаг зомби болчихоод байгааг илтгэх шинж тэмдэг юм. Чи ялааг заан болгон харж, бүх зүйлийг буруугаар сэтгэж эхэлнэ. Тиймээс сайн унтаж амрахад чинь зориулж 7 чухал зөвлөгөөг хүргэе.
АВАХ ЁСТОЙ НОЙРОО АВ
Ихэнх өсвөр насныхан хоногт 7 буюу түүнээс ч бага цагийг унтахад зарцуулдаг. Харин мэргэжилтнүүд чамайг өдөрт 8,5-9,25 цаг унтах хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Хэр их нойр авах, хэдэн цагт сэрэх, хэдэн цагт орондоо орохоо ч мөн сайтар тооцоол.
Унтаж амрах нь тархины хамгийн сайн хоол гэдгийг бүү мартаарай.
ЭРТ УНТАЖ, ЭРТ БОС
Би үүнийг нотлоогүй ч өвөг дээдсийн хэлдэг “Эрт босвол нэгийг харж, орой унтвал нэгийг сонсоно” хэмээн мэргэн үг бий. Шөнө 12 цагаас өмнө авсан нэг цагийн нойр 12 цагаас хойшхи хоёр цагийн нойртой тэнцдэг аж. Эрт унтаж эрт босоход ямар нэг ид шид байдаг л юм.
ТОГТМОЛ ЦАГТ АМАРЧ ХЭВШ
Өөрөөр хэлбэл долоо хоногийн ажлын өдрүүдэд оройн 11 цагт орондоо ордог хүн ажлын их ачааллаас болоод найзуудтайгаа уулзаж амжаагүй учир амралтын өдөр тэдэнтэй шөнийн 3 цаг хүртэл хөгжилдөж, маргааш үд хүртэл унтана.
Амралтын өдрүүдэд ногоортлоо унтах нь жирийн өдрүүдийн цагийн хэмнэлийг эвдэж, тэнцвэрийг нь алдуулдаг. Мэдээж хэрэг, чамайг найз нартайгаа хөгжилдөж болохгүй гэж байгаа юм биш шүү. Гагцхүү хэмнэлээ хэтрүүлж л болохгүй гэх гэсэн юм. Унтлагын цагаа хэдэн цагийн хооронд аль болох барьж заншаарай.
ОРОНДОО ОРОХЫН ӨМНӨ ТАЙВАН БАЙ
Орондоо орохын өмнө кофе том том балгалж суухын оронд алжаалаа тайл. Үүний оронд сайхан шүршүүрт ороод дараа нь өдрийн тэмдэглэл бичиж эсвэл зурагт ном үзсэн ч болно. Орондоо орохын өмнө хэдхэн минут алжаалаа тайлснаар бөх нойрсож, амарсан шиг амарна.
Эдгээр нь дүрэм журам биш, ердөө л энгийн зөвлөмж юм шүү. Найзуудтайгаа оройтох, гэрийн даалгавраа хийн шөнө хүртэл суух, гэр бүлдээ тус нэмэр болохын тулд сурахын хажуугаар ажиллах үе байлгүй л яах вэ.
Эх сурвалж: Оюутны хөтөч 2014
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх