“Номин-Тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа


О.Номуншүр | YOLO.MN
2018-09-18

Энэхүү хөтөлбөр Монгол улсын их дээд сургуулийн бакалаврын өдрийн ангид ирээдүйн шилдэг мэргэжилтэн, манлайлагч болохыг эрмэлзэн сурлагын амжилт, нийгмийн идэвхээр манлайлан суралцаж буй шилдэг оюутнуудыг урамшуулах, дэмжих зорилготой.

Тэтгэлэгт хамрагдсан оюутан:

  • Сар бүрийн тэтгэлэгт цалин авах
  • Танилцах болон үйлдвэрлэлийн дадлага хийх
  • Төгсөөд ажлын байраар хангагдах
  • Нийгмийн сайн сайхны төлөөх олон нийтийн ажилд оролцох, бүтээн байгуулалтанд оролцох
  • Олон улсын ISO9001, ISO14001, OHSAS18001 чанар стандартыг хангасан худалдааны салбарын № 1 компанийн туршлагаас судлах, суралцах боломжтой.

Сонгол шалгаруулалт:

  • Тэтгэлэгт шалгарсан оюутан тус бүрийг 2018-2019 оны хичээлийн жилд сар бүр 200,000 (хоёр зуун мянга) төгрөгийн тэтгэлэг олгоно.
  • Сонгон шалгаруулах комисс тэтгэлэгт оролцогчидын материалыг үнэлгээний аргачлалын дагуу үнэлэн хамгийн өндөр оноотой 25 оюутныг тодруулна.
  • Эхний шатанд шалгарсан 25 оюутны нэрсийг 2018.10.01-ний өдөр НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн албан ёсны цахим хуудас www.nomin.mn –д байршуулна.
  • Дараагийн шатанд шалгарсан 25 оюутан тус бүр оноосон сэдвийн дагуу судалгаа хийн илтгэл тавиулах ба хамгийн өндөр үнэлгээ авсан нийт 10 оюутанг шалгаруулна.
  • “Номин-Тэтгэлэг” –т шалгарсан нийт 10 оюутны нэрсийг 2018.10.15-ны өдөр НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн албан ёсны цахим хуудас www.nomin.mn –д байршуулна.

Тавигдах шаардлага:

  • Монгол улсын их, дээд сургуулийн бакалаврын зэргийн 3 болон түүнээс дээш курсд суралцагч оюутан байх
  • Сурлагын үнэлгээний голч дүн 3,2 ба түүнэс дээш байх
  • Нийгэм болон олон нийтийн ажилд идэвхитэй манлайлагч байж мэргэжлийн чиглэлийн тэмцээн уралдаан, эрдэм шинжилгээний хурал, илтгэл зэрэгт амжилттай оролцсон байх
  • Сурадцаж буй мэргэжлээр тууштай суралцах, ирээдүйн манлайлагч болох хүсэл эрмэлзэлтэй байх

Бүрдүүлэх материал:

  • Өргөдөл (Тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах шалтгаан бүхий өөрийн гараар бичсэн байх)
  • Анкетийг (Та  http://holding.nomin.mn/uploads/anket.pdf линкээр татаж авна уу)
  • 1% цээж зураг (3×4 хэмжээтэй)
  • Оюутны сурлагын үнэлгээний баталгаажуулсан тодорхойлолт
  • Оюутны нийгмийн идэвхи болон өөрийн амжилтыг баталгаажуулах баримт материал (Хуулбар, зураг байж болно)
  • Монгол улсын худалдааны салбарын ирээдүйн чиг хандлагын талаар чөлөөт сэдвээр 400 үгтэй эссэ бичих

Анхаарах:

Бүрдүүлэх материал дутуу тохиолдолд шаардлага хангаагүйд тооцох ба материал буцаан олгохгүй, хугацаа хоцроосон материал хүлээн авахгүйг анхаарна уу.

Материал хүлээн авах хугацаа:

Бүрдүүлсэн материалыг Номин Юнайтед төв оффис Хүний нөөц бодлогын газарт 2018 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг дуустал ажлын цагаар хүлээн авна.

Тэтгэлэгт оюутны үүрэг, хариуцлага:

  • Тэтгэлэгт хамрагдсан оюутан нь тэтгэлэгийн бүх шаардлагыг хангасан шилдэг оюутан байна.
  • Тэтгэлэгт оюутан нь сурлагын үнэлгээний голч дүнг 2018-2019 оны хичээлийн жилд 3,2 оноог буулгахгүй хадгалах ба хэрэв дүн буурсан тохиолдолд тэтгэлэг олгох хэмжээг 50%-70% хүртэл бууруулна.
  • Тэтгэлэгт оюутан нь өөрөө хүсвэл НОМИН ХОЛДИНГ ХХК-ийн салбар нэгжид цагийн ажил буюу хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллах эрхтэй.
  • Тэтгэлэгт оюутан нь Нмин Холдинг ХХК-ийн салбар нэгжид танилцах болон үйлвэрлэлийн дадлага сургуулиас тогтоосон хуваарийн дагуу хийх эрхтэй.
  • Тэтгэлэгт оюутан нь 2018-2019 оны хичээлийн жилд сурлагын үнэлгээний голч дүнг 3,2 ба түүнээс дээш дүнтэй төгссөн бол Номин Холдинг Компани ажлын байраар хангана.

#Scholarship