#1 Андроид утсанд зориулсан шилдэг 20 хуанли


YOLO.mn | YOLO.MN
2019-08-20

Гар утас авахад л суулгачихсан байдаг хуанли таны хэрэгцээг бүрэн хангаж чаддаг уу? Бид хуанлидаа санахыг хүссэн үйл явдал, төрсөн өдөр, цагийн хуваарь, төлөвлөгөөгөө багтаахыг хүсдэг. Гэвч зарим хуанли тийм ч хангалттай биш. Тиймээс та бүхэнд андроид үйлдлийн систем дээр ажилладаг хамгийн сайн хуанлийн аппликейшнүүдийг танилцуулж байна.

1. “Google Calendar” хуанли

“Google Calendar” бол “Google” компанийн хамгийн сайн хуанли. Үүнийг олон янзын хувилбараар харж болдгоос гадна тэмдэглэл, зорилго, төлөвлөгөө зэргээ бичиж болдог онцлогтой.

2. “aCalendar” хуанли

Маш энгийн дизайн, ашиглахад хялбар команд бүхий тус хуанлидаа та тэмдэглэл, хийх зүйлсийн жагсаалт зэргийг бичиж болно. Мөн “aCalendar” нь нийтийн амралтын өдөр, тэмдэглэлт баяр, удахгүй болох томоохон үйл явдлуудыг харуулдаг байна.

3. “Any.do” хуанли

Энэхүү аппликейшн нь андроид утас хэрэглэгчдийн дунд нэлээн алдартай.  “Any.do” хуанлийн тусламжтайгаар та хийх ажлынхаа жагсаалтыг хянаж, ажлын хуваарь гарган, мартахгүйн үүднээс чухал өдрүүддээ “санамж” байрлуулах боломжтой.

4. “Business Calendar 2” хуанли

Уг хуанли нь бизнес эрхлэгчдэд тун тохиромжтой. Учир нь та өөрийн бизнесийн ажилдаа нарийвчлан цаг тааруулж, завтай цаг, уулзалттай цагуудаа ялган харах боломжтой юм. “Business Calendar 2”-ыг “Google Calendar”-тай хослуулан хэрэглэвэл зохих бөгөөд мөн та өөрийн нийгмийн сүлжээн дэх хаягаа холбосноор найз нөхөд, гэр бүлийнхнийхээ төрсөн өдрийг харж чадна.

5. “DigiCal Calendar Agenda” хуанли

Хэрэв та загварлаг хуанли хайж байгаа бол “DigiCal Calendar Agenda” яг тохирно. Тус аппликейшнд 9 өөр дизайн, олон өнгөний код мөн цөөн хэдэн тохируулгын сонголтууд бий. 

6. “CalenGoo” хуанли

“CalenGoo” бол төлбөртэй хуанли. Үүнийг “Google Calendar” зэрэг зарим үнэгүй хуанлитай хоршуулан хэрэглэж болдог ба ялгарах онцлог нь түүний уян хатан ажиллагааны хэрэгсэлд оршино. Өөрөөр хэлбэл уг хуанли бага зэрэг төвөгтэй ч маш нарийн үйлдлүүд, цагийн хуваарь зэргийг хийх чадвартай.

7. “Simple Calendar” хуанли

Яг л нэрэндээ тохирохуйц “Simple Calendar” нь маш энгийн. Санамж байрлуулж, үйл явдлуудаа төлөвлөхөд их хялбар тус аппликейшн харанхуйд ашиглахад зориулсан “Dark Mode”-тэй. “Simple Calendar” нь мөн таны “contacts” буюу харилцах хүмүүсийн жагсаалтыг ашиглан тэдний төрсөн өдөр, ойн баяруудыг сануулна.

8. “TimeTree” хуанли

Уг аппликейшн дээр үйл явдал төлөвлөн түүнийхээ санамжийг байршуулж, тэмдэглэл хөтлөхөд нэн тохиромжтой. Тэгээд ч зогсохгүй хэн нэгэнтэй хамтран 7 хоног, сарын төлөвлөгөөгөө гаргаж болох ба төлөвлөгөөг өөрчилж болох хүнийг ч нэмж болдог байна.

9. “Microsoft Outlook”

“Microsoft Outlook” нь үнэндээ хуанли биш. Гэхдээ хуанли болгон ашиглах боломжтой. Энэ бол хуанли, и-мэйл хоёрыг нэг дор багтаасан аппликейшн юм. Нэг талаар таны утасны багтаамжийг хэмнэх давуу талтай.

10. “Calendar” хуанли

“Calendar” бол “Google Calendar”-ийн ижил нь буюу өмнөх загвар нь юм. Хэрэв та “Google Calendar”-ийн хуучин загварыг ашиглахыг хүсвэл андроид үйлдлийн системийн 4.4-өөс дээш хувилбарууд дээр ажилладаг “Calendar”-ыг туршаад үзээрэй.

Эх сурвалж: techviral.net

#News