"MLBB Mid Season Cup 2024" маргааш эхэлнэ


А.Эрхэмбаяр | YOLO.MN
2024-06-27

Саудын Арабын нийслэл Эр-Рияд хотод болох "Esports World Cup" наадмын гол тэмцээнүүдийн нэг болох Mobile Legends: Bang Bang (MLBB) тоглоомын "MLBB Mid Season Cup 2024" тэмцээн маргааш эхэлнэ.

3 сая ам.долларын шагналын сантай уг тэмцээний "Wild Card" шатанд Монгол улсыг төлөөлж "IHC Esports" баг оролцоно.

Батжаргалын "Ethan" Батболд тэргүүтэй залуус өмнө нь "Team Lilgun" нэрээр "M5" дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож анхдагч болж байсан бол энэ удаа түүхэн хамгийн өндөр шагналын сантай тэмцээнд оролцож байна.

Тэд тэмцээнд зөвхөн оролцсоныхоо төлөө 36 мянган ам.доллар буюу 120 сая төгрөгийг авах учиртай. Харин үндсэн тэмцээн рүү шалгарвал энэ мөнгө хоёроор үржигдэнэ.

Wild Card шатанд Малайз, Перу, Турк, Вьетнам, Хятад зэрэг найман улсын багууд өрсөлдөх ба ердөө ганц нь үндсэн хэсгийн шатанд өрсөлдөх 16 багийн сүүлчийнх болох учиртай. Wild Card-ын багууд хоёр хэсэгт хуваагдан тоглоно. Хэсэг тус бүрээс шалгарсан нэг баг эрхийн төлөө нөгөө хэсгийн ялагчтай тоглоно.

Хэсгийн шатны тоглолтууд BO1 журмаар болох ба Монгол багийн эхний учраа зургаадугаар сарын 29-ний 16:00 цагаас Малайзын "HomeBois" баг байх юм. Түүний дараа 19:00 цагаас Оросын "Brute Force", 20:00 цагаас Балбын "Trained to Kill" багтай тус тус тоглоно.

Ингээд хэсгээсээ гарч чадвал үндсэн тэмцээнд оролцохын төлөө 30-ны 18:00 цагаас тоглоно.

#esport #Esports World Cup