Сагсан бөмбөг тоглох дургүй залуу хүн гэж байхгүй биз. Аан бас пүүзэнд дургүй байна ч гэж юу байх вэ. Тэгвэл www.bleacherreport.com сайтаас тодруулсан сагсан бөмбөгийн бүх цаг үеийн хамгийн шилдэг 100 пүүзний шилдгийн шилдэг 10 пүүзийг танилцуулж байна. Хамгийн шилдгүүд нь болохоор ихэнх нь бидний мэдэх, домог пүүзнүүд байна.
Бараг бүх пүүзний эхлэл үүнээс эхэлсэн байх. Энэхүү домог пүүз нь өнөөг хүртэл сагсан бөмбөгийн өнгийг тодорхойлж байна.
Сагсан бөмбөгийн пүүзнүүдийн анхны бэлэг тэмдэг. Энэхүү жагсаалтын дээгүүр байхаас өөр арга байхгүй биз. Нэг үгээр бол ДОМОГ.
Бүх хүн мэднэ дээ. Зөвхөн сагс тоглохдоо ч гэлтгүй ямар ч үед төгс харагддаг пүүз юм.
Айр Жордангийн хамгийн алдартай загваруудын нэг. Анх арьсан гадаргуутай байсан нь загвар дизайны орон зайд хувьсгал болсон юм.
Lil 'Penny-г санаж байна уу? Би ч бас санаж байна. 90-ээд оны элит загваруудын нэг яалт ч үгүй мөн билээ.
He Got Game кинонд гарснаас хойш маш эрэлттэй болсон пүүз шүү дээ.
Spike Lee + Denzel + Air Jordan 13 = Бүх цаг үеийн шилдэг пүүзнүүдийн 6-р байр
Магадгүй яагаад энэ жагсаалтад энэ пүүз орсонд гайхаж байгаа байх. Гэсэн хэдий ч хэт хөнгөн, өмсөхөд аятайхан байдал нь түүнийг шилдгүүдийн жагсаалтад оруулжээ.
Бүх цаг үеийн хамгийн тухтай сагсан бөмбөгийн гутал. Мөн Reebok-ын анхны логотой хэрэглээнд нэвтэрсэн пүүз.
80-аад оны домгуудын нэг. Гэхдээ сүүлийн үед тийм ч их хэрэглэгдэхээ больсон. Гэсэн хэдий ч шилдгүүдийн жагсаалтад байр эзэлсэн хэвээрээ л байна.
Бяцхан баримт дэлгэе: Энэ пүүз уг нь Кобигийн анхны гарын үсэгтэй гутал байх ёстой байсан юм. Тэгтэл Колорадод болсон явдлаас болж чадаагүй аж. Гэхдээ л Коби одоо ч энэ загварыг өмсдөг бөгөөд үнэхээр сайхан харагддаг.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх