Yolo.mn сайтын редакци нь ямар нэгэн асуудал тулгарсан уншигч хүүхдүүдээс захиа хүлээн авч мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн хариу зөвлөгөөг уламжлан хүргэдэг. Ээлжит захиа болон зөвлөгөөг хүргэж байна.
Асуудал: Би тэдэнтэй найзлахгүй гээд үзвэл яах бол?
Сайн байна уу Би 15-тай
Надад сайн найз гэх хүмүүс байгаа ч нэрнээс цаашгүй. Би уг нь тэд нартаа хайртай л даа, маш олон жил найзалсан бидэнд олон ч дурсамж бий. Гэхдээ тэд намайг ойлгодоггүй, би хүн бүхнээс нуудаг нууцаа тэдэнд итгэж хэлсэн. Гэвч миний нууцаар тэд тоглоом хийдэг. Намайг ч найзаа гэж боддоггүй, би их тэвчсэн. Гэвч надад ийм найзууд хэрэггүй, би найзуудтайгаа нийлэхээ болихоор шийдсэн. Тэгээд энэ хүмүүсийг мартаад өөр хүмүүстэй нийлэх гэхээр олон жил найзалсан найзуудаа мартна гэхээр хэцүү би яах вэ?
Зөвлөгөө: Дургүй байгаа зүйлээ хэлж мөн сайхан зүйлсээ ч хуваалцах хэрэгтэй
Сайн байна уу?
Чи найзуудтайгаа ярилцаж үзсэн үү? Учир нь найзууд чинь чамайг хэр олон удаа гомдоосон болон та нар хоорондоо хэр их ярилцдаг нь чухал юм. Мэдээж хэрэг найз нөхдийн харилцаанд маш олон асуудал үүсдэг. Үүнийг даван туулахын тулд өөрийгөө илэрхийлж, дургүй байгаа зүйлээ хэлж мөн сайхан зүйлсээ ч хуваалцаж байх хэрэгтэй. Тиймээс чамд зөвлөж хэлэхэд магадгүй та нар хоорондоо ярилцаад асуудлаа шийдэж болох юм. Мөн дахиж ийм зүйл болохгүйн тул хоорондоо дүрэм тогтоож ч болно шүү дээ.
“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-ийн
сэтгэл судлаач Б.Ганзул
Хэрэв чамд хэн нэгэнтэй ярилцаж чадахгүй, ганцаараа шийдвэрлэхэд бэрхшээлтэй асуудал байгаа бол yolo@mongolcontent.mn хаяг руу дэлгэрэнгүй бичиж цахим шуудан ирүүлснээр бид мэргэжлийн сэтгэл судлаач болон эмчийн зөвлөгөөг хүргэж чамд тус болоход хэзээд бэлэн байх болно. Жич: Бид мэдээллийг чандлан хадгална.
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх