2019 оны кино урлагийн салбар дахь томоохон тэсрэлт бол Disney, Marvel Cinematic Universe-ийн хамтын бүтээл Avengers: Endgame бүтээл байлаа.
Уг кино дэлгэцнээ гарсан цагаасаа хойш Box Office-ийн топ 10 кинонд байр эзэлсээр л байна. Дэлхийн хамгийн их орлого олсон киноны жагсаалтаас бусад бүх жагсаалтыг тэргүүлж чадлаа. Харин хамгийн их орлогын жагсаалтыг тэргүүлэхийн тулд 2009 онд нээлтээ хийж байсан Avatar киног гүйцэхийн тулд 50 сая доллар л дутуу байгаа юм. Тэгвэл Marvel Cinematic Universe-ийн хамт олон “Б” хувилбартаа шилжжээ.
Marvel Cinematic Universe-ийн үзэгчдийн хувьд хамгийн их хүлээдэг зүйл бол кино дууссаны дараа гардаг дараачийн киноны хүлээлтийг үүсгэдэг кредит сцен билээ. Харин шилдгийн шилдэг болохоор хичээж буй Avengers: Endgame нь “Infinity saga” төслийн сүүлийн кино байсан учир кредит сценгүй байсан юм. Тэгвэл ирэх 7 хоногоос Кредит сцентэй “Avengers: Endgame” олон улсын кино театруудаар гарах юм. Харин кредит сцен дээр юу өгүүлэх бол гэдэг нь үзэгчдийн хүлээлт болоод байна. Магадгүй тун удахгүй нээлтээ хийх “Spiderman: Far from home”-ийн талаар уу, эсвэл…?
Та энэ хүслийг өөр дээрээ нэмсэн байна!
Та энэ хүслийг биелүүлсэн байна!
Та нэвтэрч орно уу!
Нэвтрэх