2019 оны шулуун замын шилдэг 10 машин


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-06-21

Шилдэгүүдийг хэрхэн тодруулдаг вэ? Мэдээж бүх талаараа бусад машинуудаас онцгойг нь л шилдэг хэмээн техникийн үзүүлэлт, загвар, худалдан авагчдын сэтгэгдлээр л тодруулдаг байх.

2019 оны шулуун замын топ 10 машин

1.Lamborghini Aventador SVJ

Lamborghini Aventador SVJ энэхүү жагсаалтыг тэргүүлж байна. Хурд хүчний төгс хослол Ламбо нь дэлхийн шилдэг гэсэн бүх төрлийн жагсаалтыг тэргүүлж буй нь үнэхээр шилдгийн шилдэг гэдгийг харуулж буй хэрэг юм.  Aventador SVJ-ийн худалдан авахад 517,770 доллар хэрэгтэй болно.

2.Ferrari 488 Pista Spider

Феррари бол Италийн загвар болон чадварлаг инженерийн төгс хослолыг харуулж байдаг билээ. 488 pista spider-ийн дотоод засал нь спорт загвартай боловч тав тухыг ханатал мэдрэх тансаг доторлогоотой.

3.Aston Martin DBX

DBX нь Aston Martin-ийг SUV зах зээлд нэвтрүүлсэн төмөр хүлэг юм. 2019 оны сүүлчээр олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байгаа Aston Martin DBX нь 4 литрийн V8 бүхий хүчирхэг хөдөлгүүртэй.

Үнэ ханшийн талаар одоохондоо ямар ч мэдээлэл хийгээгүй байгаа бөгөөд тун удахгүй үнэ болон худалдагдаж эхлэх өдрөө зарлана хэмээн найдаж байна.

4.McLaren Speedtail

McLaren F1 хэзээд хамгийн шилдэг нь байж ирсэн бөгөөд хурдны рекордыг хэд хэдэн удаа шинэчлэн тогтоосон. Харин дараа нь "McLaren Speedtail" буюу "Hyper-GT" хэмээх залгамжлагч нь гарч ирж буйг албан ёсоор мэдээлжээ. Түүний хосолмол хөдөлгүүр 1,050bhp хүчтэй бөгөөд энэ нь ердөө л 12.8 секундэд 0-300 км.цаг хүртэл хурдалж чадахаар болсон гэсэн үг юм. 
Урд талын дугуйны загвар, биеийн хэлбэр, дасан зохицохуйц эх бие зэргийг харвал орчин үеийн аэродинамик машинуудын нэг юм.

5. Audi E-Tron

Audi E-tron нь цахилгаан хөдөлгүүртэй бөгөөд шинэлэг дизайн, тансаг байдал, технологийн дэвшлийг нэгтгэсэн загвар юм. 
Audi E-tron нь 360 градусаар харах чадамжтай камерын систем, хажуугийн камер, талбайн дасан зохицсон агаарын толь, хажуугийн толь гэх мэт гайхалтай зүйлсээр таныг огт уйдаахгүй. Энэхүү гайхалтай төмөр хүлэг 74,800 доллараар үнэлэгджээ.

6. Bentley Continental GT Convertibe

Bentley Continental GT-ийг энэ жилийн эхээр танилцуулсан бөгөөд энэ нь урьд өмнө нь гарч байсан ижил төстэй машинуудаас хамгийн сайн нь гэсэн магтаал хүртсэн юм. Динамикаар давамгайлж байснаас гадна интерьерийн хувьд эрс сайжирч, гоо үзэсгэлэн, тохь тухыг сайжруулж байгааг харуулсан.

6.0 литрийн W12 хөдөлгүүртэй бөгөөд хамгийн дээд хурд нь 207 миль. Та 214,600 доллартай байхад энэ bentley таных...

7.Tesla Roadster

Мэдээж Тесла бол хурдны илэрхийлэл учир энэхүү жагсаалтад байх нь зүй ёсны хэрэг юм. Дээд хурд нь 250 миль хүрсэн бөгөөд энэ нь ихэнх цахилгаан машинд төсөөлөх ч үгүй хурд юм.
Техникийн дэвшилтэт бие даасан жолоодлогын системтэй, интернетээр аялж, хөгжим сонсож, A-с B рүү хөтлөх том мэдрэгчтэй дэлгэцтэй. Энэ гайхалтай хүлгийг худалдаж авахад 200 мянган доллар гэдэг бол харьцангуй гайгүй үнийн дүн юм.

8.Jaguar I-Pace

Цахилгаан Jaguar I-Pace нь 300 миль, бүх дугуйгаар хөтөлдөг, гайхалтай тансаг жолоодлоготой хослуулсан машин юм.
80,5 мянган доллараар I-Pace үнэлэгджээ. Та экологид ээлтэй унаатай байхыг хүсч байгаа бол I-Pace-ийг сонгох болно.

9.Porsche Taycan

2019 оны 3-р сард Porsche Mission E концепц хэлбэрээр танилцуулагдсан бөгөөд, хоёр цахилгаан хөдөлгүүртэй  янз бүрийн гаралтаас хурдан гүйцэтгэлийг хүргэх хүчтэй мотортой юм.
Индукцийн цэнэгийг багтаасан гэж үздэг бөгөөд 800V технологи нь одоогийн хамгийн хүчтэй цахилгаан хөдөлгүүрт тооцогдож байна.

10.BMW I8 Roadster

Уг концепцыг 2012 онд анх танилцуулсан бөгөөд өнгөрсөн 11-р сар хүртэл сэтгүүлчдэд туршилтын жолоодлого хийх эрхтэй байсан юм. Шинэчлэгдсэн i8 Coupe-аас өвлөгдөж ирсэн өөрчлөлтүүдээс гадна i8 Roadster 15 секундийн дотор нээгдэж, хаагдах эвхэгддэг дээвэртэй. Мөн та илүү сайхан  харагдах Carpo зааны ясан цагаан, хар дотоод засал чимэглэлийн төлөө илүү нэмэлт төлбөр төлж болно. BMW I8 Roadster нь 148,5 мянган доллараар худалдаанд гархад бэлэн болжээ.

#Technology