Онгоцны далавч шувуу шиг дэвэх болно


Г.Сэргэлэнбаатар | YOLO.MN
2019-08-16

Нисэх онгоцны далавчны уламжлалт загвар хүчтэй, зузаан, бат бөх байдаг ч НАСА-гийн судлаачдын баг шинэлэг уян хатан жигүүрийг бүтээжээ.

14 метр урт 4 метр өргөн шинэ далавч олон мянган деталь хэсгээс бүрддэг бөгөөд энэ нь агаарт онгоцонд шувууны далавчтай төстэй байдлаар үйлчилдэг гэж НАСА-ийн эрдэм шинжилгээний инженер Ник Крамер (Nick Cramer) мэдээлжээ.

"Бөгж шиг зүйл нь онгоц агаар дээр байх үедээ түгжиж, далавчин дээрээ илүү тохирох хэлбэрийг нь тохируулах, илүү огцом маневр хийхийг хүсэх үед түүний тохиргоо өөрчлөгдөж мөр онгойж таны хүссэн зүйлийг хийхэд хялбархан болох болно." хэмээн тэрээр утсаар өгсөн ярилцлагадаа хэлэв.

 

НАСА болон Массачусетсийн Технологийн Институтийн мэргэжилтнүүдийн баг энэхүү загвар нь ирээдүйд нисэх хүчний салбарт үйлдвэрлэх, засвар үйлчилгээ хийхэд чухал ач холбогдолтой болохыг мэдэгдсэн байна.

Шинэ далавчийг 3-D технологиор мөөгөнцөр болон бэхжүүлсэн шил ашиглан хийсэн гэнэ.

Хэрвээ технологи нь арилжааны нисэх онгоцонд хэрэглэгдэх болбол үйлдвэрлэлийг өөрчлөх төдийгүй онгоцны засвар үйлчилгээ хийх боломжтой болох ажээ.

#Технологи